x

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Као Ким Хорнтой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Монгол Улс 2005 онд АСЕАН-ы Энх тайван, найрсаг харилцааны гэрээнд нэгдсэнээс хойш харилцаа тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглээд, ирэх 2025 онд уг гэрээнд нэгдсэний 20 жилийн ой тохиохыг онцлов. Тэрбээр Монгол Улс АСЕАН-тай улам ойртон, хамтын ажиллагааны институцын хэлбэрийг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд Салбарын яриа хэлэлцээний түнш болохоос гадна Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох эрмэлзэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн байна.

АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Као Ким Хорн Монгол Улсын АСЕАН-тай хөгжүүлж буй харилцааг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд, тус байгууллагын нарийн бичгийн дарга нарын газар Монгол Улстай хамтарсан судалгаа, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэв.

Гадаад харилцааны яамны мэдээлснээр, Монгол Улс бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хамтын хөгжил дэвшлийг дэмжих зорилтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, цахим шилжилт, гамшгийн эрсдэлийн менежмент, бүс нутгийн уялдаа холбоо, хөдөө орон нутгийн эмэгтэй удирдагчдыг чадавхжуулах, байгаль орчны боловсрол зэрэг чиглэлд АСЕАН-тай идэвхтэй хамтран ажиллах зорилготой байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top