x

“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалт хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжлэв

Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон 330 сум, 9 дүүргийг төлөөлсөн нийт 800 эмэгтэй оролцсон “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалт хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж, улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын талаар хэлэлцлээ.

Чуулганыг нээж УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж үг хэлэхдээ, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сонгуулийн хуулийн квотыг тусгаж, эмэгтэй нэр дэвшигчдийн тоог нэмэгдүүлэх бодлого амжилттай хэрэгжиж байгааг дурдав. Өнөөдрийн байдлаар эмэгтэй төлөөлөгчдийн тоо 2200-д хүрсэн нь өмнөхөөс 500-700-аар өссөн үзүүлэлт юм. Мөн төрийн албанд ажиллаж буй эмэгтэйчүүдийн ажил, амьдралын баталгааг сайжруулах шаардлагатайг онцоллоо.

Хүндэт зочны хувиар оролцсон Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн гэргий, Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн хатагтай Абэ Акиэ Монголд дахин ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, Япон-Монголын харилцаа, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих туршлагаа хуваалцав. Тэрбээр эмэгтэйчүүдийн оролцоо зөвхөн өөрсдийн хүчин чармайлтаар бус, эрэгтэйчүүдийн ойлголт, дэмжлэгээр илүү гүн бат үндэстэй болно хэмээн онцолж, хоёр орны хамтын ажиллагаанд итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Чуулганы үеэр “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдсан сурагчид “Миний мөрөөдлийн сургууль” сэдвээр хамтарсан бүтээлээ танилцуулж, оролцогчдод урам зориг өгсөн бол дараа нь салбар хуралдаанууд өрнөв. Тухайлбал, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг тэлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнөж, УИХ-ын гишүүн П.Батчимэг эмэгтэйчүүдийн “хөлсгүй” хөдөлмөр, өмч хөрөнгийн зөрүү, санхүүгийн дэмжлэгт тулгарч буй асуудлуудыг тодорхой баримттайгаар танилцуулсан юм.

Мөн гэр бүл, эрүүл мэнд, боловсролын бодлогын салбар хуралдаануудыг УИХ-ын гишүүд Д.Үүрийнтуяа, Д.Ганмаа, Ч.Ундрам нар удирдан явуулж, орон нутгийн эмэгтэй төлөөлөгчидтэй санал солилцов.

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд парламентын 25.4 хувийг эмэгтэй гишүүд бүрдүүлж буй нь бүс нутагтаа тэргүүлж байгаа үзүүлэлт болж, эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход эмэгтэй гишүүд манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа зохион байгуулагчид илэрхийллээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top