x

Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "ОРЛОГОО НОТОЛ" жагсаал нийлэлийн төв талбай дээр найм дах өдрөө үргэжлжилж байна. Жагсаалын үр дүнд Засгийн газрын бүрэлдэхүүнээс АН-ыг гаргах тухай МАН-ын Бага хурлын тогтоол гарчээ. Тогтоолтой холбоотойгоор Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгсөн байна.

-Та МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрт хамтын хариуцлага хүлээнэ гэдэг ганц үг хэлсэн. Энэ яг юу гэсэн үг вэ? Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа гурван нам гурвуулаа хариуцлага хүлээнэ гэсэн үг үү?

-Гурван намын дарга уулзаад ямар төвшинд хариуцлага хүлээх вэ гэдгээ өнөөдөр шийднэ. Бид ярилцаж, гарсан дүнгээ олон түмэнд хүргэдэг хариуцлагатай. МАН хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам байж болохгүй гэж дүгнэсэн, би тэгж ойлгосон. Бага хурлын тогтоолыг албан ёсоор аваагүй байна.

-Гэхдээ иргэд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолчих, огцорчих гэж шаардсан. Гэтэл Ерөнхий сайд хувийнхаа асуудлыг засаг төрийн асуудал болгоод танай намыг хөлдөө чирчихэж байгаа юм биш үү?

-Бага хурлын өчигдрийн мэдээллийг бид авсан. Ерөнхий сайд хамтарсан Засгийн газар байх учиртай. Сонгууль нэгээр дуусахгүй, парламент ажил хэрэгч байх ёстой. Дэлхийн худалдааны дайнаас улбаатай нөхцөл байдалд тэвчээртэй маш тодорхой байх ёстой гэдэг байр суурийг эхнээсээ эцсээ хүртэл Бага хурал дээрээ хэлсэн гэж бид ойлгож байгаа. Тийм  учраас Ерөнхий сайдад АН-ыг гаргачихаад МАН дангаараа засаглъя, эсвэл өөр эвсэл байгуулаад цааш явъя гэдэг байр суурь байхгүй.

Намын дарга нар уулзалт хийнэ, гэрээгээ урдаа тавиад ярина. Нэгэнт МАН гэрээгээ зөрсөн учраас АН Засгийн газарт орохгүй, Засгийн газарт ажиллахгүй.  Гэрээний зөрчил гэдэг нь Бага хурлын шийдвэрийг хэлж байгаа юм. Тэгэхээр гэрээний хариуцлагыг ямар төвшинд, яаж тооцох вэ гэдэг асуудал ярина.

-Гэрээн дээр энэ тохиолдолд хариуцлагын асуудал хөндөгдөнө гэсэн заалт байгаа юу? АН гэрээгээ биелүүлээгүй учраас хамтарсан Засгийн газраас гарах ёстой гэж Бага хурлаас шийдвэрлэсэн шүү дээ?

-Гэрээнд хариуцлагын асуудал байгаа. Гэрээгээ биелүүлж чадаагүй тохиолдолд хамтын хариуцлага хүлээнэ гэсэн заалттай. Гэхдээ Ардчилсан нам гэрээгээ биелүүлээгүй гэдэг бол гүтгэлэг шүү. 

Ардчилсан намын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг гэрээ зөрчсөн гэж нэрлэж байна лээ. Манай гишүүдийн илэрхийлж байгаа байр суурь бол намын байр суурь биш. Намын байр суурь Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын байнгын хороогоор гардаг. Нам дотроо цөөнх  болсон гишүүд ч үгээ хэлэх эрхтэй. Хамтарсан Засгийн газрын гэрээнд "гишүүдийнхээ амыг барина" гэдэг заалт тусгаагүй, тийм зүйлд би гарын үсэг зурахгүй. Би намынхаа үндсэн араншинг мэдэж байгаа хүн шүү дээ. Шүүмжлэх юмаа шүүмжлээд явна. Өөрсдөө засагласж байхдаа ч сөрөг хүчин хийгээд явдаг. Үгээ ил тод хэлдэг л хүмүүс байхгүй юу. 

Тиймээс Засгийн газар унагаж байгаа учир шалтгааныг Ардын нам нуучихлаа гэж би харж байна, Ардчилсан намыг Засгийн газраас гаргаж байгаа нь шалтаг боллоо. Их ухралт явлаа гэж харж байна. Хамгийн их санаа зовж байгаа зүйл бол утаагаа шийдээсэй, кокс химийн үйлдвэрээ хийгээсэй гэж хүсч байна. Зэсийн үйлдвэрээ яах юм, гангийн үйлдвэрээ яах юм. Асуудлуудаа шийдээд явбал бидэнд гоншигнох юм байхгүй.

Хоёрдугаарт, төрийн албанд 9 хувийн цомхотгол хийнэ гэдэг төлөвлөлтөө ажил хэрэг болгомоор байна. Төрийн өмчит компанид 15 хувийн цомхотгол хийж,  хувийн хэвшилд орон зай гаргаж өгнө гэсэн бодлого ажил хэрэг болох уу? Бизнесийхэнд хэрхэн эдийн засгийн эрх чөлөө олгох вэ? Үгээ хэлэх эрх чөлөөг хэрхэн хамгаалах юм бэ? Сэтгүүлч шүүмжилснийхээ төлөө, үг хэлснийхээ төлөө цагдаагийн хаалга татдаг байдлаас бүрмөсөн салах ёстой. Гэх мэтчлэн энэ зүйлс дээр Ардчилсан нам УИХ дотроо санаачлага аваад явна.

-ХҮН нам жагсаалыг дэмжиж гарын үсэг зурсан Ж.Золжаргал гишүүнд хариуцлага тооцно гэсэн. Хариуцлагын гэрээгээ зөрчсөн учраас хариуцлага тооцно гэж байна. Тэгвэл гурван намын хамтарсан Засгийн газрыг байгуулахад зурсан гэрээнд хариуцлагын ямар зохицуулалтыг тусгасан бэ?

-Хамтарсан гэрээнд дэвшүүлсэн хөтөлбөрөө ажил хэрэг болгохыг л чухалчилсан. Жагсаалтаар орчихоод намынхаа нэрээр гишүүн болсон хүмүүс байгаа, надаас эхлээд. Улс төрийн хүн бол байнга ярьдаг биш шүү дээ. Зарим үед амаа хамхидаг, зарим үед дуугардаг. Гэхдээ нам маань юу гэж бодож байна вэ, нам маань улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьсан бол би ч улсын эрх ашгийг нэгд тавъя гэдэг сэтгэлийн хаттай хүмүүс жагсаалтаар сонгогдох учиртай юм байна. Цаашдаа жагсаалтыг хэрхэн тодруулах вэ гэдэг дээр бодлого гаргахгүй бол хамгийн их итгэл эвдэж байгаа хүмүүс нь жагсаалтаар орсон хүмүүс болж байна. Ардын намд ч байна, манай талд ч байна.

Энэ удаагийн үзэгдэл бол нэг л жишээ. Цаашдаа бол Монголын парламент пропорцианаль тогтолцоогоо  хадгалж хамгаалаад, парламентын тогтолцоогоо илүү төгөлдөржүүлж боловсронгуй болгох хэрэгтэй юм байна.

-Ардчилсан нам Засгийн газраас гарсны дараа хэсэг гишүүд намаасаа гараад тусдаа нам байгуулах юм бол Засгийн газарт хамтарч болно. Улс төрийн боломжийг нээлттэй үлдээж байна гэсэн мэдээлэл гарсан.

-Наадах чинь бол Ардчилсан намыг хуваах гэсэн чулуу хаялт. МАН тийм л ажил хийдэг. Би бол энэ намыг нийлүүлэхийн төлөө хоёр жил үйлээ үзлээ. МАН бол Ардчилсан нам болон бусад намыг хуваах улс төрийн стратеги хийдэг, тэрийгээ л хийж байна.

Би намынхнаасаа хүсээд байгаа зүйл нь эе эвээ хичээгээрэй. Өнөөдөр хүртэл тэвчээр гаргаж чадсан шүү бүгдээрээ. Мэдээж болчимгүй алхам хийсэн хүмүүс бий. Олонхи нь тэвчээр гаргаад шүдээ зуугаад "Монголоо босгоод ирье.  Ард түмэн ядуу байна, тийм учраас ядуурлыг арилгая" гэдэг зорилгын төлөө тэвчиж байсан. Тийм учраас Ардчилсан нам тийм амархан хагарч бутарахгүй гэж би итгэдэг. Гэхдээ би хүмүүсийн өмнөөс хэлж мэдэхгүй. Би бол эв нэгдлийг нам дотроо байнга хэлээд явна. Эвлэж нэгдэх нь маш хэцүү гэдгийг хамтарсан Засгийн газар харууллаа. Хамтарсан Засгийн газар хэцүү юм байна. Өөр соёлтой, өөр бодолтой хүмүүс учраас. Тийм учраас эе эвийг хэрхэн сахих вэ, хэрхэн ойлголцох вэ, хэрхэн нэгэндээ хүндэтгэлтэй хандах вэ гээд олон сорилт байдаг юм байна.

Манай нам дотор ч олон ургальч үзэл байдаг. Тэр үзэл болгоныг шигтгэж эвлүүлж авч явна гэдэг амар биш. Зодолдох, хэрэлдэх, салах бол үнэхээр амархан. Нийлэхдээ хүрвэл маш олон давааг давдаг. Тиймээс улсынхаа эрх ашгийг бодоосой. Ялангуяа УИХ-ын гишүүн хүн нэн тэргүүнд улс орныхоо эрх ашгийг бодох ёстой. Ардчилсан нам Монгол төрийн хоёр том баганын нэг гэж итгэж байгаа бол энэ намаа институци болгохын төлөө бүгдээрээ хичээх хэрэгтэй. Бид Монгол төрийн олон мянган жилийн түүхэн дотор өчүүхэн цаг хугацаанд тодорхой үүрэг даалгавартай ирсэн хүмүүс. Энэ цагийн Ардчилсан намынхны үүрэг бол энэ намыг бойжуулах, энэ намыг институци болгох, энэ улсыг ядуурлаас гаргах. Энэ үүргээ нэр төртэй биелүүлэх учиртай.

-Та яриандаа Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргах том шалтгаанаа Ардын нам нуулаа гэсэн. Тэр шалтгаан нь яг юу вэ?

-Том шалтгаан нь яривал асуудал урт удаан хугацаанд үргэлжлэх байх. Ардчилсан нам бол буруутан биш, цаг хугацааны явцад тодорхой болно. Нэг, хоёр цагийн дараа би Л.Оюун-Эрдэнэ дарга, Т.Доржханд даргатай уулзана. Би бол тухайн хурлын бүтэн мэдээллийг сонсоно, гаргах гэж байгаа шийдвэрийг нь сонсоно. Аль ч шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Энэ гүтгэлгээ зогсоо гэдэг шаардлагыг би Л.Оюун-Эрдэнэ даргад тавина. АН-д ямар ч гэрээний зөрчил байхгүй. Гүтгэлэг хийх тусам дараа дараагийн төрийн үйл хэрэгт халтай шүү гэдгийг хэлнэ.

Монголын төрийн гал голомт ариун байх ётсой. Үнэнээ л хэлцгээ л дээ. Ажиллахад хэцүү байгаа бол тэрийгээ хэл. Ардчилсан нам олон албан тушаал аваад бэхжээд байгаа бол тэрийгээ ний нуугүй хэл. Ардчилсан нам Хяналтын сайд авчихаад хүмүүсийг шалгаад байна гэж гомдоллож байгаа юм гэнэ лээ. Тийм бол тэрийгээ ярь. Урт удаан хугацааны тоглоом тоглох гэж байхад нь Ардчилсан нам тэрэнд нь садаа болоод байгаа бол тэрийгээ ярь. Үнэнээ л хэл. худал хуурмагаар хол явахгүй. Ардчилсан намын нэг,  хоёр гишүүнийг шалтаг шалтгаан болг.оод, Ардчилсан нам засгаас гарсанд энэ гишүүд буруутай гэж байгаа бол Ардчилсан нам өөрөө хариуцлагаа тооцно. Тэр хариуцлагыг Ардын нам тооцдог ч юм биш.

-Та Ардчилсан намын даргын ажлаа өгөх үү?

-Би намын даргын ажлаа өгнө. Засаг байгуулчихаад уначихаар намын даргаараа үлдэх ёс зүй алга. Миний хувьд энэ намыг эв нэгдэлтэй болгоё, босгоод ирье, хүний нөөцийг нь сайжруулъя. Дээр нь улс орноо давхар босгоод авъя гэж хүсч зөндөө хараалгаж, зөндөө доромжлууллаа, зүтгэлээ.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан, залуу үед нь итгэж байсан. Хууччуул бид нар зөндөө нийлсэн, салсан энэ түүх үүд хаалгаа хаачихсан байх гэж найдаж байсан. Найман жил засаглахдаа Монгол түмний амьдралын тухай арай өөрөөр ойлгодог болсон болов уу, дангаараа засаглаад чадахгүй юм байна гэдгээ ойлгосон болов уу гэж найдаж байсан. Харамсалтай нь өөр зураг явж байна. Тийм учраас би хариуцлагаа хүлээнэ. Дараагийн намын дарга Ардчилсан намаа эвтэй нэгдэлтэй, хүчтэй байлгах талд илүү их ур ухаан гаргадаг хүн гарч ирээсэй л гэж хүсч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITYA (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 03 | Хариулах
  • Oyunaa (66.181.191.185)
    Minii medhiin umnugovid AN bol aimaar namchirhaj buur bagiin hural deer aimag sumiin zasag darga hurliin darga nar ni heden zuun hunii umnu AN-s ner devshih huniig songohgui bol bid hamtarch ajilahgui shuu geel shuud heldiin bilee iim baij hamtarch zasag barina gej baihgui baihaa salaad ami amia bodson l deer baih .Er ni tegeed AN bol huuli turgui met duraaraa baihiig l demjdeg buleglel bolj huvirsan uls turiin nam bish bolson
    2025 оны 05 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 17 цаг 14 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 17 цаг 14 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 17 цаг 25 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 17 цаг 54 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 21 цаг 13 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 21 цаг 15 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 21 цаг 16 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 21 цаг 25 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна 21 цаг 27 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна 22 цаг 7 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 22 цаг 8 мин Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж байна 23 цаг 32 мин Гадаадын иргэдэд виз олгох үйлчилгээг цахимжуулж, ангиллыг 54 болгон нэмэгдүүлэв 23 цаг 47 мин Төрийн албан хаагчид уян хатан цагийн хуваариар, нэг өдөр цахимаар ажиллана 23 цаг 47 мин АТГ: Нас барсан 721 иргэнд 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон зөрчлийг илрүүллээ 23 цаг 50 мин Марк Цукерберг өөрийн хиймэл оюунт дижитал ихрийг бүтээж байна 23 цаг 51 мин Улаанбаатар трам төслийн эхний шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрнө 23 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ 23 цаг 53 мин БНСУ-д ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ Өчигдөр 11 цаг 13 мин Азийн хэйболын АШТ-ээс Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 12 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэл...
Top