x

Nike компани зургаадугаар сараас бүтээгдэхүүнийхээ үнийг нэмнэ

Америкийн спорт хувцас, гутлын тэргүүлэгч үйлдвэрлэгч “Nike” компани 2025 оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн зарим бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Энэ нь тус компанийн улирлын төлөвлөгөөний хүрээнд хийгдэж буй алхам бөгөөд дэлхийн зах зээл дэх тогтворгүй нөхцөл байдал, үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбарласан ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлогын талаар тайлбар хийгээгүй байна.

Nike-ийн шинэ үнэт бодлогоор 100 ам.доллароос дээш үнэтэй ихэнх пүүзний үнэ 10 ам.доллар хүртэл нэмэгдэх бол спортын хувцас, хэрэгслийн үнийг 2-10 ам.доллараар өсгөхөөр төлөвлөжээ. Гэхдээ “Air Force 1” загварын пүүз, 100 ам.доллароос доош үнэтэй гутал, хүүхдийн бүтээгдэхүүн болон “Jordan” брэндийн хувцас, дагалдах хэрэгслийн үнэ өөрчлөгдөхгүй юм.

Түүнчлэн Nike компани 2019 оноос хойш анх удаа “Amazon” цахим худалдааны платформоор бүтээгдэхүүнээ шууд борлуулах гэж буйгаа зарласан нь хэрэглэгчдэд илүү өргөн хүрээний хүртээмжтэй байдал бий болгох алхам хэмээн үзэж байна.

Өнгөрсөн сард Nike-ийн өрсөлдөгч “Adidas” компани мөн АНУ-ын импортын татварын бодлого нь бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж буй талаар мэдэгдэж, алдартай “Gazelle” болон “Samba” загваруудын үнэ нэмэгдэхийг анхааруулсан билээ.

Д.Трампын “харилцан татвар” ногдуулах шийдвэрийг дөрөвдүгээр сарын 2-нд зарласан ч хэрэгжилтийг 90 хоногоор хойшлуулсан байгаа бөгөөд энэ хугацаа долоодугаар сарын эхээр дуусах юм. Худалдааны бодлогын энэ тодорхойгүй байдал нь дэлхийн компаниудын бизнес төлөвлөгөөнд эрсдэл дагуулсаар байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top