x

2026 оны хөгжлийн төлөвлөгөөний хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, хил орчмын хамтын ажиллагааны мэдээлэл сонсов

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.05.22) “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гаргасан хөнгөн үйлдвэрийн экспортыг дэмжих зарчмын зөрүүтэй саналыг олонх дэмжсэнгүй. Тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Хуралдааны дараагийн хэсэгт хил орчмын худалдаа, бүс нутгийн аж үйлдвэр, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар Тэргүүн шадар сайд болон холбогдох яамдын мэдээллийг сонслоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хоёр талт хамтын ажиллагаа, хорио цээрийн протокол шинэчлэх ажлууд, экспортын боомтын чадавхыг нэмэгдүүлэх талаар мэдээлэв. Малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, ноос ноолуурын экспорт, вакцины хамтын ажиллагааны тухай мэдээллийг тэрбээр онцолсон юм.

Эдийн засаг, хөгжлийн яамны газрын дарга Б.Анар Хятад, Орос зэрэг улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх олон талт хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтын хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулж, “Баогийн чуулга уулзалт”, төмөр замын бүтээн байгуулалт, эдийн засгийн коридор, БНСУ болон Евро-Азийн эдийн засгийн холбоотой хэлэлцэж буй гэрээ хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.

Сангийн яамны газрын дарга Ж.Дэлгэржаргал Хятадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй төслүүд, бүс нутгийн хамтын ажиллагааны санхүүжилтийн талаар мэдээлсэн бол УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хөрөнгө оруулалтын тоон мэдээлэл дутуу байгааг анхааруулж, үнэлгээ хийх боломжгүй гэж мэдэгдэв.

Байнгын хорооны дарга С.Ганбаатар хэлэлцүүлгийг дүгнэхдээ салбаруудын уялдааг хангах, бодлогын дэмжлэг үзүүлэх үүднээс ажлын хэсэг байгуулж, УИХ-ын 2025 оны намрын чуулганд санал дүгнэлтээ танилцуулах үүрэг өглөө. Ажлын хэсгийг даргалахаар С.Ганбаатар, гишүүдээр М.Бадамсүрэн, П.Ганзориг, Д.Жаргалсайхан, Б.Тулга, Х.Жангабыл нарыг томилсон байна.

Мөн энэ өдөр өмнө нь дөрөвдүгээр сарын 30-нд гаргасан 09 дүгээр тогтоолын дагуу мега төслүүдийн хэрэгжилтэд хяналт тавих, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготой өөр нэг ажлын хэсгийн удирдамжийг хэлэлцэн баталлаа. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахалж буй бөгөөд хэлэлцүүлгийн үр дүнг намрын чуулганд танилцуулах чиглэл өгчээ.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top