МАН-ын Бага хурлаас "УИХ дахь намын бүлгийн нэр бүхий гишүүд хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн" үндэслэлээр АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах тогтоол баталсан.
МАН-ын Бага хурлын дээрх шийдвэрт АН-ын дарга, Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр “Ардчилсан нам гэрээгээ зөрчөөгүй. Гэрээний дагуу хамтын хариуцлага хүлээнэ” хэмээн мэдэгджээ. Энэ нь хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа МАН, ХҮН нам адилхан хариуцлага хүлээнэ гэсэн үг юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2025.05.22/ ээлжит бусаар хуралдаж, МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийг хэлэлцэнэ. Мөн АН-ын Улс төрийн зөвлөлийг хуралдуулахаар зарлажээ.