x

Монгол, Индонезын гадаад харилцаа шинэ түвшинд гарч, Улаанбаатарт Элчин сайдын яам нээгдэнэ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Сугионо нар 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.

Хоёр улсын найрсаг харилцаа 70 жилийн босгон дээрээ ирж буй энэ үед түүхэн ойг тэмдэглэх хүрээнд улс төр, эдийн засаг, соёл урлагийн хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах, харилцааны түвшинг шат ахиулах зорилт тавьсныг сайд Б.Батцэцэг онцоллоо.

Хэлэлцээний үеэр Индонез Улс Монголын нийслэл Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээх шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдсэн нь хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж буй чухал алхам болов. Мөн хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүрээнд Монголын ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, Индонезийн гар урлал, нэхмэл эдлэл зэргийг харилцан зах зээлд нийлүүлэх талаар тохиролцсон байна.

Сайд Б.Батцэцэг хоёр орны хооронд агаарын шууд тээврийн хэлэлцээр байгуулах, эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх саналыг дэвшүүлж, индонезийн тал талархан хүлээн авлаа. Үүнээс гадна мал эмнэлгийн салбар дахь хамтын ажиллагаа, Монголын халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнийг Индонезийн зах зээлд нийлүүлэх талаар бодит дэмжлэг үзүүлэхээ талууд илэрхийлсэн.

Иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлэхийн тулд боловсрол, соёл, спортын солилцоо, музейн хамтын ажиллагаа, аялал жуулчлалын хоёр урсгалт байдал зэрэг чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ визийн шаардлагаас харилцан чөлөөлөх асуудлыг ч хөндсөн нь ирээдүй рүү чиглэсэн томоохон хүлээлтийг бий болгож байна.

Индонезийн Гадаад хэргийн сайд Сугионо Монголын оюутнуудад Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах боломж олгох, залуу боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр боловсролын салбарын хамтын ажиллагааг тэлэхээ илэрхийллээ.

Талууд НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ нотолж, Индонез Улс Монголын АСЕАН-тай харилцах санаачилгыг дэмжин ажиллахыг илэрхийлэв. Мөн энэ онд Улаанбаатарт болох FEALAC форумд Сугионо сайд оролцохоо баталгаажуулж, Улаанбаатарын яриа хэлэлцээний олон улсын 10 дугаар бага хурлыг дэмжихээ мэдэгдлээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top