Улсын хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтыг дөрвөн ээлжээр зохион байгуулж, нийт 66 иргэн бүртгүүлснээс 56 нь шалгалтад оржээ. Эдгээрээс 69.6 хувь нь амжилттай тэнцсэн бөгөөд 39 иргэн төрийн албаны нөөцөд бүртгэгдэх болзол хангалаа.
Шалгалтад оролцогчдын 25 хувь нь эрэгтэй, 75 хувь нь эмэгтэй байв. Насны хувьд харвал:
-
16-25 насны – 13 хүн
-
26-40 насны – 36 хүн
-
41-55 насны – 7 хүн оролцсон байна.
Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн мэдээлснээр одоогийн байдлаар тус аймагт төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх шатны нийт 138 ажлын байр сул байгаа аж. Үүнд:
-
Төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагч, ахлах түшмэлийн 5 орон тоо
-
Бүтцийн нэгжийн удирдах албан тушаалын 3 орон тоо
-
Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын 129 орон тоо тус тус багтаж байна.
Эдгээр сул орон тоог нөхөхөд төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэдээс бүрдсэн нөөцийн сан чухал үүрэг гүйцэтгэх юм. Шалгалтын явцад зохион байгуулалт, хяналт хэвийн явагдсан бөгөөд иргэд төрийн албанд орох сонирхол өндөр байгааг зохион байгуулагчид онцолж байна.
Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл
Сэтгэгдэл (1)