x

Булган аймгийн удирдлагууд Баяннуур суманд ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэл өглөө

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очироор ахлуулсан ажлын хэсэг “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийнхаа бүх сумыг тойрон ажиллаж буй бөгөөд өнөөдөр Баяннуур суманд ажиллалаа. Ажлын хэсгийн зорилго нь иргэдэд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ төрийн байгууллагын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шийдвэрлэвэл зохих асуудлыг тодорхойлох явдал байв.

Баяннуур сумын цэцэрлэг нь 80 хүүхдийн багтаамжтай хэдий ч өнөөдрийн байдлаар 134 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа нь багтаамжаас хэтэрсэн нөхцөл үүссэнийг хөндлөө. Мөн 1.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 120 хүүхдийн багтаамжтай сургуулийн өргөтгөлийн барилгын явцыг шалгаж, гүйцэтгэгч байгууллагад ажил эрчимжүүлэх хугацаатай үүрэг өгсөн байна.

Түүнчлэн сумын худгийн ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг 2026 оны улсын төсөвт тусгах, ЗДТГ-ын шинэ барилгын зураг төсөв боловсруулах, цэцэрлэгийн өргөтгөлийн асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгчээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын газар, Хөдөлмөр, халамжийн байгууллагын мэргэжилтнүүд сумын “Зөв” өрхийн гишүүд, багийн Засаг дарга нар, сургуулийн нийгмийн ажилтан, даатгалын байцаагч нартай уулзалт хийж, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулан санал хүсэлтийг нь сонссон байна. Мөн амьжиргааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд өрхийн гишүүдийн нөхцөл байдлыг үнэлж, яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээг сумын нийгмийн ажилтан болон багийн удирдлагад чиглэл болгожээ.

Уулзалтын дараа ажлын хэсэг малчдын төлөөлөл болох Б.Баяндалай, О.Наранцогт нарын хотонд очиж ажилласан байна. Одоогийн байдлаар Баяннуур сум нийт 463 малчин өрхийн 77553 толгой мал өвөлжүүлж хаваржуулсан бөгөөд 29325 төл мал хүлээн аваад байна. Малчид “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгосон зээлийг ашиглан малын хорогдлыг нөхөн авч, техник, тоног төхөөрөмж худалдан авч ашиглаж байгаагаа танилцуулжээ.

Эх сурвалж: Булган аймгийн ЗДТГ

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top