x

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч уулзалтын эхэнд ноён Ван Хиердэнийг үүрэгт ажилдаа амжилттай орсонд нь баяр хүргээд, Монгол Улс болон НҮБ-ын хоорондын өргөн хүрээтэй харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч гүнзгийрч, үр дүнтэй өрнөнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр НҮБ нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархаж, Монгол Улс тус байгууллагатай хөгжүүлж буй хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэв.

Ноён Ван Хиердэн Монгол Улсыг амар амгалан, түүх соёл, байгаль дэлхий, энх тайвныг эрхэмлэгч үнэт зүйлээрээ олон улсад манлайлж буй улс гэж үзэж байгаагаа хэллээ. Тэрээр НҮБ-ын Суурин зохицуулагчаар томилогдон ажиллахад хамгийн таатай, боломж ихтэй орнуудын нэг нь Монгол Улс хэмээн тодотгов.

Уулзалтын үеэр хоёр тал дэлхий нийтэд тулгарч буй байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд Монгол Улс идэвхтэй хувь нэмэр оруулж буйг дурдаж, 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал”-д амжилт хүсэв. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг НҮБ үргэлжлүүлэн дэмжин ажиллана гэдгийг илэрхийллээ.

Талууд уулзалтын үеэр Монгол Улсын тогтвортой хөгжлийн дунд болон урт хугацааны бодлого, зорилтыг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулах, бүхий л түвшинд идэвхтэй хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top