x

Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлж эхэлжээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд 14 мега төслийн явц, цаашдын хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тэрбээр хамтарсан Засгийн газар эдгээр төслийг эрэмбэлж, нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд шат дараатай арга хэмжээ авч ажилласны үр дүнд зарим нь амжилттай урагшилж байгааг онцлон тэмдэглэв.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулагдаж, Гашуунсухайт–Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт урагшилж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт зээлийн гэрээ баталгаажин, Монгол–Францын хамтарсан ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан зэрэг нь эхнээсээ үр дүнд хүрч эхэлсэн гэж тэр мэдэгдэв.

Төслүүдийг эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллөөр нь дараах дөрвөн үндсэн ангилалд хуваасан байна. Үүнд:

  1. Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд – эдгээр нь экспортын орлогыг хоёр дахин өсгөж, тээврийн зардлыг 50 хувиар бууруулан, Евро-Азийг холбосон шинэ гарц бий болгох үр дүнтэй.

  2. Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслүүд – ган, төмөрлөгийн үйлдвэрлэл, нефть-химийн салбарыг хөгжүүлж, шатахууны дотоодын хэрэглээний 50–60 хувийг хангах чадамжтай болно.

  3. Эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх төслүүд – уул уурхайн бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд горимын тохируулгын эх үүсвэр бий болгож, импортын зардлыг жилд дунджаар 45–50 сая ам.доллараар бууруулах боломж бүрдүүлнэ.

  4. Нийгмийн дэд бүтцийг сайжруулах төслүүд – иргэдийн амьдралын чанарт шууд нөлөө үзүүлэх бүтэц, дэд бүтцийн төслүүдийг агуулж байна.

Одоогоор дараах таван төсөл хэрэгжиж эхлээд байна. Үүнд:

  • Гашуунсухайт–Ганцмод хил дамнасан төмөр зам

  • Ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал

  • Газрын тос боловсруулах цогцолбор

  • Монгол–Францын ураны төсөл

  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц

  • Нүүрс хими–Кокс химийн цогцолбор төслийн хүрээнд Хөх нүүрсний үйлдвэр

Цаашид эдгээр төслүүдийг шат дараатай хэрэгжүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн суурь бүтцийг шинэчилж, стратегийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой байгааг Тэргүүн Шадар сайд онцоллоо.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.44)
    Айл өрхийн босгоор хэдэн төгрөг орох юм бол ? Тодорхой хэлэх тоо байна уу?
    2025 оны 05 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top