x

Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын бодлогын уулзалтыг Монгол Улс анх удаа зохион байгуулж байна

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын “Аялал жуулчлалын бодлого, стратегийн 19 дэх удаагийн Ази, Номхон далайн бүсийн удирдах тушаалтнуудыг чадавхжуулах хөтөлбөр”-ийн уулзалтыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна. Уулзалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ) болон НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага хамтран 2025 оны тавдугаар сарын 22-ныг хүртэл үргэлжлүүлэн зохион байгуулж буй юм.

Энэхүү хөтөлбөр нь бүс нутгийн удирдах албаны мэргэжилтнүүдийг чадавхжуулах, улс орнуудын аялал жуулчлалын бодлогын уялдаа холбоог нэмэгдүүлэх, соёлын өв, тогтвортой хөгжил, инновац зэрэг чиглэлд туршлага солилцох зорилготой. Энэ удаагийн уулзалтад БНСУ, Тайланд, Шри Ланка, Мальдив зэрэг 20 гаруй орны төлөөлөгч оролцож байна.

ССАЖЗЯ-ны АЖБХЗГ-ын дарга Н.Болормаа, “Манай улс нүүдлийн соёлыг бүрэн хадгалсан, цөөхөн орны нэг. Үүнийг аялал жуулчлалын онцлог болгон хөгжүүлэх боломж бий. Үүн дээр суурилсан контент бүтээх, цахим орчинд сурталчлах, дөрвөн улирлын аяллыг танилцуулах нь чухал” хэмээн онцолсон бол Малдивын дэд сайд Али Шинан өөрийн орны тогтвортой аялал жуулчлалын бодлогоос хуваалцлаа. Түүний хэлснээр, Мальдив 1 мянга гаруй арлаас бүрддэг бөгөөд тэдгээрийг түшиглэн жуулчлалын өргөн сонголт санал болгодог аж.

Монгол Улс 2023 онд 808 мянган жуулчин хүлээн авсан бөгөөд энэ тоог 2030 онд хоёр саяд хүргэж, эдийн засагт 3-4 тэрбум ам.долларын орлого оруулж, ДНБ-ий 10 хувийг бүрдүүлэх зорилт тавьжээ.

ССАЖЗ-ын сайд Ч.Номин “Монгол Улсын аялал жуулчлалын дунд хугацааны стратегийг дэлхийн хамгийн том байгууллагатай хамтран боловсруулсан. Мөн хүний нөөц, нислэг, дэд бүтэц, үйлчилгээний чанарыг зэрэг сайжруулж, олон улсад өрсөлдөхүйц салбар болгохыг зорьж байна. Үүний тулд чадавхжуулах төв байгуулна” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Энэ уулзалт нь Монгол Улсын соёлын өв, аялал жуулчлалын бодлогыг бүс нутагт сурталчлах, харилцан уялдаатай бодлого боловсруулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал үйл явдал болж байна.

Эх сурвалж: ССАЖЗЯ, НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top