x

Монгол, Филиппиний харилцаа шинэ шатанд гарч байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Фердинанд Ромуалдез Маркос Жуниорт бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлан, илгээсэн захидлыг ёслол төгөлдөр гардууллаа.

Уулзалтын үеэр талууд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх өргөн боломж байгааг онцолсон бөгөөд ноос, арьс шир зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт татах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Ф.Маркос Жуниор хоёр орны уламжлалт найрсаг харилцааг өндрөөр үнэлж, ирэх хагас зуун жилд бүх салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын эрх зүйн орчныг сайжруулж, англи хэлний багшийн солилцоо, мэргэжлийн ажиллах хүчний хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр бодит хамтын ажиллагааг тэлэхээ мэдэгдэв.

Сайд Б.Батцэцэг хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх нь худалдаа, аялал жуулчлал, соёлын харилцаанд томоохон түлхэц болохыг тэмдэглэж, мөн Филиппинд амьдарч, ажиллаж, суралцаж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарал хандуулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ.

Мөн Монголын “Тэрбум мод” санаачилгыг Филиппиний “2028 он хүртэл 5 сая мод” тарих үндэсний хөтөлбөртэй уялдуулан, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал солилцов.

Энэхүү айлчлал нь Монгол Улс Зүүн өмнөд Азийн орнуудтай харилцаагаа өргөтгөн хөгжүүлэхэд стратегийн хувьд чухал алхам боллоо.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top