x

С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо

Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдсон С.Магнайсүрэн өнөөдөр тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо. Түүнийг Ерөнхий аудитороор томилсон УИХ-ын тогтоолыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Төрийн аудитын байгууллагын хамт олонд танилцуулсан байна.

С.Магнайсүрэн нь төрийн тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил 5 сар ажилласан туршлагатай бөгөөд Төрийн албаны болон Төрийн аудитын тухай хуулиар тавигдсан шаардлагуудыг бүрэн хангасан гэж танилцуулгад онцолжээ. Түүнийг томилох үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон гишүүдээс төрийн аудитыг хараат бусаар, үр нөлөөтэй хэрэгжүүлэх талаар санал, зөвлөмж өгсөн байна.

Ерөнхий аудиторын тамга, албаны бичиг баримтыг хүлээлгэн өгөх үеэр Ерөнхий аудитор асан Д.Загджав шинэ томилогдсон албан тушаалтанд амжилт хүсэж, “Төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн байна.

Харин шинээр томилогдсон Ерөнхий аудитор С.Магнайсүрэн “Төрийн аудитын байгууллага нь ил тод, нээлттэй байж, мэдээллийн технологийн дэвшлийг бүрэн ашиглах”-аа илэрхийлээд, төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэм, залгамж чанар, хариуцлага-ыг чанд баримтлан ажиллахыг хамт олондоо уриаллаа.

Мөн тэрээр аудитын явцад илэрсэн хууль тогтоомжоос давсан дүрэм, журмуудыг нэгтгэн, УИХ-д танилцуулах нэгдсэн мэдээлэл гаргахыг Санхүү болон Гүйцэтгэлийн аудитын газруудад үүрэг болгосон байна. Түүнчлэн эдийн засаг тэлж буй энэ үед хүний нөөцийн одоогийн бүтэц дээр тулгуурлан төрийн аудитын байгууллагын зорилго, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхойлох санал авах ажлыг эхлүүлэхийг албан хаагч бүрт даалгажээ.

Эх сурвалж: Төрийн аудитын газар, УИХ

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top