x

Н.Ганибал: Ирэх сарын 20-ны дотор АН их хурлаа хийнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.05.12/ ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус намын бүлэг Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-УИХ-аар өнгөрсөн жилийн намар Монгол Улсын 2025 оны төсвийг баталж байсан цаг хугацаатай харьцуулах юм бол өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын нөхцөл байдал, макро эдийн засгийн нөхцөл байдал ихээр өөрчлөгдсөн. Эдийн засаг хөгжлийн яамнаас боловсруулж оруулж ирдэг. Бүлэгт өнөөдөр танилцуулсан мэдээллээр эдгээр төсөл нь Ардчилсан намын үзэл баримтлалтай нийцсэн тодорхой тоо баримтууд харагдаж байна.

Нэгдүгээрт, төсвийн урсгал зардлыг бууруулж, ДНБ ийн 24 хувиас доош оруулах бодлого оруулж ирж байна. Энэ хүрээнд төрийн албанд шинэчлэл хийх зорилт дэвшүүлж байна.  Төрийн албанд 230 мянган төрийн албан хаагч ажиллаж байна, энэ нь төсвийн урсгал зардалд дарамт учруулж байна гэж бид их ярьсан. 2026 онд төрийн захиргааны албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах. Төрийн өмчит компани хэт данхайсан, төрийн өмчит компани дээр төвлөрч байгаа өмч хөрөнгө, ажилтан албан хаагчдыг зардлын асуудлыг ярьж байгаа. Энэ хүрээнд Эдийн засаг хөгжлийн яамнаас оруулж ирсэн хөгжлийн төлөвлөгөөнд 2026 оны хувьд төрийн өмчит компанийн репормыг эрчимжүүлэх, зардлыг 15 хувиар бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьсан нь сайшаалтай.

Хөгжлийн төлөвлөгөө болон Төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэгдэх хаврын чуулганы мөчид дотоод гадаадын макро эдийн засагтаа дүгнэлт хийх, төсвийн тодротгол хийх, хөрөнгө оруулалтын орон зайгаа хэрхэн авч үзэж байгаа, удахгүй УИХ-д орж ирэх яамдууд дээр төлөвлөгдсөн болон УИХ -ын гишүүдээс санаачлан өргөн мэдүүлэхээр төлөвлөгдөж байгаа хуулийн төслүүдийг эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой цаг хугацаа байж магадгүй гэж бид харж байна.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал:

-Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурлаар хоёр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд  Ардчилсан намын үндсэн дүрмээ шинэчлэх, намын хөтөлбөрийг боловсруулах хоёр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг бүтэн хоёр сарын хугацаанд ажиллаж дүрмийн төсөл, хөтөлбөрийн төсөл бэлэн болсон. Үүнийгээ өнөөдөр бүлгийн гишүүдэд танилцууллаа.  Энэхүү дүрмийн төсөл, хөтөлбөрийн төсөл дээр тавдугаар сарын 17-ноос зургадугаар сарын 1-н хүртэл 330 сум, нийслэлийн есөн дүүргийн намын гишүүдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг аймаг бүрт зохион байгуулна.  УИХ -ын гишүүд манлайлан оролцоно.  Ирэх зургадугаар сарын 15-20-ны дотор Ардчилсан нам их хурлаа хийнэ. Наадмаас өмнө энэхүү дүрмийн төсөл, хөтөлбөрийн төсөл дээр бүх гишүүдийнхээ саналыг аваад Улсын дээд шүүхэд өргөн барихаар ажиллаж байна.

Намын бүлгийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Засгийн газар “Алт-3” хөтөлбөрийг батлахдаа голын эхийг ухаж алт олборлох шийдвэр гаргасан. Бүлэг дэмжих үү.  Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэх нэрийн дор Хятадаас их хэмжээний зээл авч, оронд нь бартер хэлбэрээр лиценз өгөх хуулийн төслийг Засгийн газраас боловсруулан, УИХ-ын гишүүдээр өргөн бариулах гэж байна. Энэ асуудал дээр бүлэг ямар байр суурьтай байна вэ Гуравт, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн гэр бүлийн тансаглал сүүлийн гурав хоног сошиалд шуугиан тарьж байна. Энэ хүнийг хөрөнгө орлогоо нотлох, эсвэл хуулийн байгууллагаар шалгуулах талд танай бүлгээс асуудал тавихгүй юм уу. Дөрөвт, Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох хуулийн төслийг танай намын бүлгийн гишүүд гаргасан. Энэ хаана явна вэ?

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

“Алт-3” хөтөлбөр дээр эдийн засаг таагүй байна, шаардлагатай бол төсвийн тодотгол оруулж ирээч гэхээр Засгийн газар “Төсөв тодотгох шаардлагагүй. Бүх зүйл сайхан байна” гэдэг хэрнээ нөгөө талд “Бартер хийхээс аргагүй, алт ухахаас аргагүй болсон” гэдэг эсрэг тэсрэг юм яриад байгаа. Бодит байдал бол төсвийн орлогын бүрдүүлэлт таагүй байгааг илтгэж байгаа. Тийм учраас Ардчилсан намын бүлэг 2025 оны төсвөө тодотгоод яваач ээ гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. “Алт-3” хөтөлбөртэй холбоотой мэдээлэл дутмаг байгаа учраас хариулт өгөхөд эрт байна.

Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэх хүрээнд бартерын асуудлыг ярьж байгаа. Биржийн хуулийг дагалдуулаад баялгийн солилцоо гэдэг асуудлыг оруулж ирснийг Ардчилсан намын бүлэг анхнаасаа “Төсвөөс гадуур төсөв бий болгох гэж байн.  Тогтолцоог эвдэх гэж байна. Эрх баригчид дураар дургих боломж олгох гэж байна” гэж анхнаасаа эсэргүүцсэн. Дахин мэдүүлэх төсөл орж ирээгүй учраас мэдээлэл алга байна. Ерөнхий сайдын гэр бүлийн тансаглалын талаар мэдээллийг сошиалаас харсан. Төрийн өндөр албан тушаалтнууд жил бүр Хөрөнгө орлогоо мэдүүлдэг. Орлогынхоо төвшинд нотлогдоод явах ёстой. Олон нийтийн хараа хяналтад очсон байдаг.

Татварын хэмжээг бууруулах тухай Засгийн газрын бодлого хаана байна вэ. Төсвийн хүрээний мэдэгдэлд зааснаар одоогийн татварын орчинд хуулийг батлаад явах болж байгаа учраас молиго үмхүүлж болзошгүй байна гэдэг асуудал дээр байр сууриа илэрхийлээд явж байна.

-Хамтарсан Засгийн газар бүтэхгүй төсөл хөтөлбөр оруулж ирлээ гэж та бүхэн яриад байна. Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарахгүй юм уу.  Голын эх ухах гэж байгаа хуулийн төслөө Засгийн газар удахгүй УИХ-д өргөн барина гэж байна. Бартерын тухай хуулийн төслөө ирэх долдугаар сард УИХ-аар батлуулна гэж байна. Иргэд чинь Засгийн газрыг огцруул гэж байнга шаардаж байна.  Та бүхэн сөрөг хүчний ажлаа хийхгүй юм уу?

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал:

-Засгийн газрын асуудал дээр намууд хамтарч ажиллах талаар гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллаж байна.  Хамтарсан Засгийн газар ажиллаад нэг жил болоогүй байна.  Дээрээс нь дэлхийн улс орнуудад эдийн засгийн томоохон өөрчлөлт орсон, гаднаа геополитикийн хувьд хүнд байна. Энэ хугацаанд шийдэж болох асуудал байвал хамтраад шийдэх нь зөв. Асуудлыг буруу талаас нь тайлбарлах бус болох талаас нь авч явахын төлөө явж байна.

Гурван намын хамтарсан гэрээг дүгнэх ажлын хэсгийг ойрын хугацаанд хуралдуулах саналыг намуудад тавьсан. Энэ дээр тодорхой санал гарах байх. Манай нам дүрэмтэй журамтай. Бид нар Үндэсний бодлогын хороо буюу Ардчилсан намын дээд байгууллага хамтарсан Засгийн газрыг дэмжээд хамтралд орсон. Намын гаргасан шийдвэрийн хүрээнд бид бүхэн та бүхэд хариулт өгч байна.

-Ардчилсан нам Засгийн газарт хамтарсан 120 гаруй төрийн өмчит компани дээр хэчнээн менежер томилоод байна вэ?

-Ардын нам удирдаж байгаа төрийн өмчит компаниуд дээр Ардчилсан намаас хяналтын менежерүүдийг тавьсан. Энэ асуудлын үр дүнд олон асуудал нийгэмд гарч ирж байна. Нэг хүний цалингийн асуудлаас ямар их төсвийн хэмнэлтүүд гарч ирж болохыг “Тавантолгой төмөр зам” ТӨХК дээр болж байгаа процессын талаар хийсэн мэдээллээс та бүхэн харсан. Ардчилсан намаас энэ хугацаанд 20 гаруй хяналтын менежер томилсон. Төрийн өмчяит компаниудын зардлыг багасгах тал дээр ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж байна 26 мин Гадаадын иргэдэд виз олгох үйлчилгээг цахимжуулж, ангиллыг 54 болгон нэмэгдүүлэв 41 мин Төрийн албан хаагчид уян хатан цагийн хуваариар, нэг өдөр цахимаар ажиллана 41 мин АТГ: Нас барсан 721 иргэнд 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон зөрчлийг илрүүллээ 44 мин Марк Цукерберг өөрийн хиймэл оюунт дижитал ихрийг бүтээж байна 45 мин Улаанбаатар трам төслийн эхний шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрнө 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ 47 мин БНСУ-д ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ 2 цаг 32 мин Азийн хэйболын АШТ-ээс Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ 2 цаг 33 мин Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? 2 цаг 33 мин Европын орнууд онгоцны түлшний хомсдолд орж болзошгүйг анхаарууллаа 2 цаг 35 мин Хаврын тариалалтад зориулан 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ 2 цаг 35 мин АНУ-ын цэргүүд Сириэс бүрэн гарч дуусжээ 2 цаг 37 мин Хууль бус ан агнууртай тэмцэх хяналт шалгалтыг эрчимжүүлж байна 2 цаг 39 мин Бага тойруу дотор скүүтер, мопедыг явган хүний замаар зорчихыг хориглолоо 2 цаг 42 мин Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг амар амгалан байгаагүй 2 цаг 59 мин НҮБ: Ойрхи Дорнодын зөрчлөөс болж нэмэлт 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй 4 цаг 17 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 4 цаг 17 мин Багш нарын цалингийн тогтолцоог цэгцлэхийг үүрэг болгов 4 цаг 18 мин Ерөнхий сайд Н.Учрал шинээр томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа 4 цаг 20 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэл... Дотоодын үйлдвэрийн барааг төрийн цахим дэлгүүрт байршуулна
Top