x

П.Сайнзориг: Хотыг 14 хувааж тоглох гээгүй

Улаанбаатар хотыг 14 хотод хувааж, тус бүрт нь бие даасан төлөвлөлт хийхээр болсон. Бэлтгэл ажлыг хангахад 1,2 жилийн хугацаа шаардлагатайг холбогдох албаныхан хэлсэн. Энэ талаар УИХ-ын зарим гишүүн байр сууриа илэрхийлжээ.

"14 хот болгож хуваах хил зааг ч одоогоор эцэслэгдэж тогтоогүй"

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Нийслэлийг 14 хот болгож хуваах гэдэг дээр ач холбогдол өгөх биш засаг захиргааны нэгж болон төрийн үйлчилгээг 20 минутад хүргэе гэдэг үндсэн зорилго байгаа. 14 хот болгож хуваах хил зааг ч одоогоор эцэслэгдэж тогтоогүй. Засгийн газрын өргөн барьснаар УИХ шийдвэрлэнэ гэсэн байдалтай байгаа. Одоогийн байдлаар өргөн барьсан зүйл байхгүй байна. Гэхдээ хотыг хэд хуваах нь чухал биш 20 минутын дотор гараад л сургууль, цэцэрлэг, эмийн сан нь байж байдаг үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд л бид анхаарлаа төвлөрүүлээд явж байгаа. Цаашид ч энэ байр суурин дээр байна. Хот байгуулалтын салбарын тухайд дэд бүтэц бэлэн болсны дараа гэвэл өрөөсгөл ойлголт. Аль алиныг нь зэрэг хэрэгжүүлээд явах боломжтой.

Хот гэдэг статус Үэдсэн хууль дээр бий. Тиймээс Үндсэн хуулиа дагаад л явж байгаа. Зөрчилдсөн зүйл байхгүй. Аймгийн төвүүд хот болох ёстой. Үүн дээр би санал нэг байгаа. Яагаад гэхээр аймгийн төв дээр очихоор сумын Засаг дарга байдаг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч бас байдаг. Хэн нь ямар үүрэг хүлээгээд байгаа нь тодорхой бус байдаг. Үүнийг тодорхой болгож, хот суурин газрын төрийн үйлчилгээг оновчтой болгож, хүргэе гэдэг зорилт байгаад байгаа.

"Хотын захирагчаа иргэд сонгохоос эхэлж байгаа"

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөх асуудлыг нэг жилээр хойшлуулсан. Хотыг 14 хувааж тоглоод байгаа зүйлгүй. Гол мөн чанар нь төрийн үйлчилгээ болон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх. Энэ нь хотын захирагчаа иргэд сонгодгоос эхэлж байгаа. Одоо дүүргүүдэд байгаа чиг үүргүүдийг хотод шилжүүлэх байдлаар явъя, хотуудын захирагчаа иргэд өөрсдөө сонгодог байх гэдэг хуулийн зохицуулалт батлагдчихсан. Мөн хот нийтийн аж ахуй буюу орчин тойрныхоо асуудлыг иргэдийн оролцоотойгоор шийддэг Нийслэлийн Засаг дарга дээр биш дүүргийн Засаг дээр төвлөрч шийддэг биш, өөрсдөө хотынхоо захирагчтай хамтарч асуудлаа шийддэг бололцоог Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар бүрдүүлж өгсөн.

Хоёрдугаарт, есөн дүүргээс төвийн зургаан дүүргийг 14 болгох гэлээ гэж иргэд шоолж яриад байгаа. Зарим дүүрэг 5000 хүнтэй. 5000 хүнд Засаг дарга төрийн үйлчилгээг аппаратаараа хүргэхэд нэг өөр цаг хугацаа, стандарт мөрдөгдөж байхад зарим дүүрэг 500 мянган хүнтэй. Ялгаагүй нэг Засаг дарга, ЗДТГ байгаа. Энэ нь цаад углуургаараа иргэдэд хэрэгтэй төрийн үйлчилгээг ойртуулах л зорилготой. Тиймээс зохистой хэмжээнд 14 хотод хувааж, иргэд захирагчаа сонгож, наад захын нохой, муур, хог, цэцэрлэгт хүрээлэнгиaн асуудлаа шийдье л гэж байгаа. Гэтэл зарим хэсэг асуудлыг бүдгэрүүлж байгаа нь туйлын харамсалтай байна. Хэрэгжихэд мэдээж тодорхой хэмжээний бэлтгэл шүаардлагатай учир 1, 2 жил хойшлуулж, хангаж яваасай гэсэн бодолтой байна.

Олон нийтийн зүгээс хуулийг уншихгүй байна. Шийдвэр гаргагчид ч судлахгүй байна. Хот дээр 2024 сонгуулийн дүнгээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийг хотын зөвлөл болгож 2028 он хүртэл шилжүүлэх шилжилтийн зохицуулалтыг хийсэн. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүрэг гурван хотод хуваагдаж байгаа бол тус дүүргийн 45 төлөөлөгч хотын зөвлөлийг ямар ч байсан 2028 он хүртэл шилжилтийн байдлаар зохицуулж, 2028 онд Хотын захирагч болон төлөөлөгчдөө сонгох сонгуулиа хийе гэж тусгасан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top