Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Авлигатай тэмцэх газрын комиссаруудтай уулзаж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, Авлигын эсрэг хууль болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Уулзалтын үеэр 14 мега төслийн мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн зарчимд нийцүүлэн нийтэд ил тод болгох талаар санал солилцсон бөгөөд цаашид эдгээр төслийн хэрэгжилт, хөрөнгө оруулалт, хяналтын механизм, тайлагнал зэрэг бүхий л мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах зорилготой байна.
Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газар болон ЭЗХЯ хамтран ажиллаж, төрийн байгууллагуудын хоорондын мэдээлэл солилцоо, уялдааг сайжруулахад анхаарч ажиллахаар болсон юм.
Эх сурвалж: ЭЗХЯ