x

Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны тавдугаар сарын 5-ны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Тайланг Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн танилцууллаа.

2024 онд төрийн албаны шинэтгэлийн бодлого, хүний нөөцийн төлөвлөлт, төрийн албан хаагчийн сургалт, нийгмийн баталгааг хангасан байдалд хяналт, үнэлгээ хийж, хэрэгжилт санасан түвшинд хүрэхгүй байгааг дүгнэжээ. Хяналт, үнэлгээгээр нийт 26 арга хэмжээний 20.7 хувь нь үр дүнтэй хэрэгжсэн бол 24 арга хэмжээ эрчимжүүлэх шаардлагатай, 5 нь бүрэн дүгнэгдээгүй гэсэн үр дүн гарсан байна. Гол асуудал нь төлөвлөлт, санхүүжилтийн үндэслэл дутмаг байдалтай холбоотой аж.

Төрийн албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үзэхэд 44 байгууллагаас зөвхөн 35 нь баталсан хөтөлбөртэй байсан бөгөөд улсын хэмжээнд 72.1 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Гэвч энэ нь хангалтгүй үзүүлэлт гэж дүгнэж, нэгдсэн хөтөлбөр батлахыг Засгийн газарт зөвлөсөн байна.

2021 оноос хойш хэрэгжсэн 225 төсөл, хөтөлбөрийн 60.1 хувь нь одоо хэрэгжиж байгаа бөгөөд төслийн давхардал, уялдаа холбоо муутай байгааг тодорхойлж, холбогдох байгууллагад найман төрлийн зөвлөмж хүргүүлсэн талаар мэдээлжээ.

2024 онд 21 аймаг, бүх яам, агентлаг, дүүргүүдэд ажиллаж, 4695 албан тушаалын тодорхойлолт хянаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Үүний үр дүнд сул орон тооны захиалга өмнөх оноос 53 хувиар, томилгооны зөрчил 16.6 хувиар буурсан, хууль зөрчин бүтэц өөрчилдөг зөрчил 40 хувиар багассан талаар дурдав.

Мөн төрийн албан хаагчдын хувийн хэргийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж, тэдний хувийн мэдээлэлд нэвтрэх нөхцөлийг бүрдүүлсэн нь цахим шилжилтийн чухал алхам болсон хэмээн онцолжээ.

УИХ-ын гишүүд тайланд үнэлгээ хийдэг байгууллагын аргачлалыг нэгтгэх, төрийн албаны мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн цалин, нийгмийн баталгааг сайжруулах талаар санал хэлсэн бол Төрийн албаны зөвлөл Засгийн газар төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны нэгдсэн хөтөлбөрийг батлаагүй нь нийт хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байгааг тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.57)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 05 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top