x

АН-ын бүлэг завсарлага авч, УИХ-ын дарга сургааль айлдав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд биечлэн оролцож, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлал гуйх ёстой гэх шаардлага тавьсан. Гэвч Ерөнхий сайд чуулганы хуралдаанд оролцоогүй тул тус намын бүлэг тавьсан шаардлагынхаа дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авлаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-"Даваа гаригт УИХ-ын чуулган хуралдах болно. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд бие биедээ харилцан хүндэтгэлтэй хандах учиртай. Бид төрийн ажлыг тасалдуулахгүй явуулах үүрэг хүлээсэн. УИХ дээр маргалдаж, мэтгэлцэх олон зүйл өмнө нь гарч байсан. Цаашдаа ч ийм асуудал гарна. Гэхдээ харилцан хүндэтгэлтэй байж, төрийн ажлыг явуулах зарчим дээр суурилж ажиллах ёстой. УИХ-ын гишүүдээс гомдол ирдэг. Байнгын хороо, чуулганы хуралдаанд албан тушаалтан оновчтой хариулт өгөхгүй, ихэрхэж байна, хариултаас бултаж байна гэдгийг гишүүд хэлж байгаа. УИХ бол ард түмнээс сонгогдсон бага ард түмний үүргийг гүйцэтгэж, төлөөлж байгаа институци. Тэр утгаараа бүх асуудалд хариуцлагатай хандах ёстой. Гишүүд үүнийг анхаарах нь зүйтэй.

Энэ мэтчилэн УИХ-ын хэлэлцэх асуудалд саад тотгор учирдаг, төрийн ажил явахад бэрхшээл тулгардаг байж болохгүй. Цаашид ийм зүйлийг хүлээж авах боломжгүй. УИХ-ын гишүүд хуулиар хүлээсэн эрх үүргийн асуудал байдаг. Чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүйгээс бие биенийхээ нэр төрд халдаж болохгүй. Нөгөө талаасаа УИХ-ын гишүүд хэт эмзэг байх хэрэггүй. Улс төрийн ажил янз бүрээр явагдаж байдаг. Дотор, гадна талдаа гүтгэх доромжлуулах гээд олон нөхцөл байдлыг улстөрчид туулж, давж чадах нь давдаг. Давж чадаагүй хүн нь байрандаа очдог гэх юм уу. Олон нийтээс ирж байгаа санал, гүтгэлгийг тэвчиж гарч чаддаг байх нь улстөрч хүнд байх ёстой зан гэдгийг харах нь зүйтэй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top