x

Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй

2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны дөрөвдүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Дүгнэлтээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн “…дутуу…” гэсэн заалт Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзжээ.

Уг заалт нь саналын хуудсан дээр тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал өгсөн тохиолдолд хүчингүйд тооцох зохицуулалттай бөгөөд энэ нь иргэдийн чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлаж байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна. Тиймээс 2025 оны гуравдугаар сарын 28-наас эхлэн уг заалтын хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Зулпхар, тухайн заалт хэлэлцэгдэж байх үеийн парламентын протоколтой танилцаж, үндэслэлүүдийг тодруулах нь зүйтэй гэдгийг онцолсон бол Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн байр суурь илэрхийлэв. Тэрээр “чөлөөт сонголт” гэх нэрийн дор зарим тойрог төлөөлөлгүй болох эрсдэлтэйг анхааруулсан юм.

Эцэст нь уг заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх санал хураалт явуулахад Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжээгүй тул энэ талаархи санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн хэрэгжилт 66.4 хувьтай гарчээ

Мөн хуралдаанаар УИХ, Байнгын хорооны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэв. Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярын танилцуулснаар, нийт 272 шийдвэрийн 1550 заалтаас 569 буюу 36.7 хувь нь бүрэн хэрэгжсэн бол 196 буюу 12.6 хувь нь огт хэрэгжээгүй байна. Үлдсэн хэсэг нь хэрэгжилтийн шатанд байгаа эсвэл хэрэгжилтийг үнэлэх хугацаа болоогүй гэсэн шалтгаантай байв.

Энэ дундаас зарим хууль тогтоомж, тухайлбал Малчны тухай хуулийн хэрэгжилт санхүүгийн тооцоолол, дагалдах журмын дутагдалтай холбоотойгоор гацаж буйг гишүүд онцлон хэлж, салбарын сайд нараас тодорхой тайлбар авах шаардлагатайг тэмдэглэсэн юм.

Ийнхүү Байнгын хороо тайлангийн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр хойшлууллаа.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top