x

Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.04.30/ танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Үүсмэл ордууд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд түүний үүсмэл ордын 34 болон 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшинэ гэдэг заалт байдаг. Үүсмэл орд нь стратегийн ордоо түшиглэсэн баялаг. Өнгөрсөн хугацаанд уурхайнуудыг түшиглэсэн үүсмэл ордуудыг бусдад ашиглуулахдаа ямар нэгэн нээлттэй сонгон шалгаруулалт хийхгүйгээр ашиглуулдаг байсан. Тийм учраас өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор үүсмэл ордын зөвшөөрлийг олгохдоо ар өврийн хаалгаар авч, гэрээ байгуулдаг байдлыг таслан зогсоож байна. Нэг ёсондоо уурхайг түшиглэсэн үүсмэл ордуудыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, тэнцсэн бол гэрээ хийдэг болно. Цаашлаад стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл орд байгаа тохиолдолд төрийн эзэмшлийн 34 хувийг тогтоох шаардлагыг Засгийн газрын тогтоолоор албажууллаа.

Жишээлбэл, "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэсэн гурван үүсмэл орд буюу "Ачит ихт", "Зэс эрдэнийн хувь", "Эрдэнийн" гэсэн компаниудын үйл ажиллагаатай  танилцаж, хэлэлцээрийн явцтай танилцсан. Засгийн газрын шийдвэрээр ирэх өдрүүдэд бид Баялгийн сангийн хуулийн дагуу төр эзэмшлийнхээ 34 хувийг тогтоох хэлэлцээрийг албажуулж дуусгана. Шаардлагатай бол УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн үг. Мөн өнгөрсөн хугацаанд уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр өөрийнхөө овоолго буюу үүсмэл ордыг ашиглах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Үүнийг Засгийн газрын тогтоолоор зогсоож, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүйгээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийхээр болсон. Хуулийн дагуу нээлттэй тендер зарлаж, тэнцсэн компани нь гэрээ байгуулж, төрийн эзэмшлийн 34 хувийг Баялгийн сандаа хуримтлуулан ашиглалтын болон бусад төлбөрөө тухайн үйлдвэртээ төлөөд явна. Өнгөрсөн хугацаанд энэ овоолгыг нэг хоёр захирлын гарын үсгээр асуудлыг шийддэг, өөрөө 34 хувиа өгье гэхэд нь тухайн үйлдвэр нь аваагүй, үүсмэл ордыг ашиглахдаа Баялгийн санд хуримтлал үүсгээгүй гэдэг асуудал яригддаг байсан. Тийм учраас зарим хэрэг маргааш шүүх дээр явж байна. Бид цаашдаа "Эрдэнэт" үйлдвэрийн үүсмэл ордын гурван компанийн хэлэлцээрийг дуусгавар болгохоор ажиллаж байна.

Мөн хуралдаан дээр хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр гурван тогтоолыг гаргалаа. Булган аймагт өнгөрсөн Даваа гаригт болсон бүсийн зөвлөгөөн, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэснийг албажуулсан. Таван салбар хуралдаан зохион байгуулж, нийт 190 гаруй санал зөвлөмжийг иргэд гаргасан. Үүнээс хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай, хойд бүсэд үйлдвэр технологийн паркийг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Энэ тогтоолын төслүүд дээр холбогдох яамдын саналуудыг тусгаж, албажуулж байна. Үүнд, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэрэгжүүлэх 50 мВт-аас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станцын ТЭЗҮ-г боловсруулах асуудлыг шийдвэрлэлээ.

Хөвсгөл аймгийн Ханх-Хатгал-Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Булган аймгийн Дашинчилэн-Өлзийт-Хайрхан-Рашаант-Мөрөн чиглэлийн автозамын ажлыг эрчимжүүлж, Хишиг-Өндөр, Гурванбулаг чиглэлийн замаас Могод чиглэл, Булган-Мөрөн чиглэлийн замаас Сайхан-Баян-Агт-Гурванбулаг-Элсэн тасархай чиглэлийн замын зураг төслийг боловсруулахаар шийдвэрлэлээ. Мөн дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр аж ахуйн нэгжүүдэд зургаан жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, ирэх долоо хоногт энэ асуудлыг албажуулна. Мөн Булган, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрыг барих төсвийг ирэх онд тусгахаар бэлтгэл ажлыг хангуулахаар шийдвэрлэсэн. Мөн Хөвсгөлийн Мөрөнгөөс БНСУ руу олон улсын шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж, нисэх буудлыг өргөтгөхөөр шийдвэрлэсэн. Хөвсгөл аймгийн "Шинэ мөрөн" төвийн бизнес эрхлэгчдэд 5.2 тэрбум төгрөгийг зээлийн зориулалтаар олгохоор шийдвэрлэсэн.

УИХ-ын ажлын хэсгийг Ц.Туваан ахалж байсан бол татварын маргаантай холбоотой асуудлыг О.Алтангэрэл ахалж байгаа. Өнөөдөр Ц.Туваан сайд тодорхой мэдээлэл хийсэн. Оюутолгойн татварын маргаан арбитрын шүүхийн асуудал дээр хатуу байр суурийг илэрхийлнэ. Ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Хууль давсан хэлэлцээр гэж байхгүй.

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэж, Засгийн газрын тогтоол гаргалаа. Хүнд ээлтэй өөрчлөлтүүдийг оруулсан. Нэгдүгээрт, 2+2 буюу оюутнууд дотоодын дээд сургуульд хоёр жил сурсны дараагаар үргэлжлүүлэн хоёр жил дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах боломжтой болно. Ийм тохиолдолд боловсролын зээл олгодог болно. Дотоодын дээд боловсролын салбараа дэмжиж, орон нутгийн оюутнуудад тэгш боломжийг бүрдүүлж байна. Мөн 10-аас дээш жил мал малласан малчны нэг хүүхдийг төрийн өмчийн их дээд сургуульд бэлчээрийн менежмент, хөдөө аж ахуйн чиглэлээр үнэ төлбөргүй суралцаж эхэлнэ. Энэ хуульд 2025 оны нэгдүгээр сараас хэрэгжсэн учраас энэ тэтгэлгийг ирэх есдүгээр сараас олгоно. Гадаадад суралцаж байгаа оюутнуудын хувьд зээлээ төлөх хугацааг 20 хүртэлх жил байхаар журамд тусгалаа. Гадаадад гурав хүртэлх жил ажиллаад эх орондоо ирэх уян хатан заалтыг оруулсан. Үүнээс гадна сонгон шалгаруулалтыг хийхдээ хүнээс үл хамаарч холбогдох материалаа зөв бүрдүүлсэн бол шалгарах магадлал өндөртэй. Өмнө нь нэг өрхийн хоёр хүүхэд тэтгэлгээр сурна гэж хязгаарлаж байсан бол шинэчлэгдсэн журмаар нэг айлаас хэдэн ч хүүхэд тэтгэлэг авах боломжтой болж байна.

Төсөвт нэмэлт санхүүгийн ачаалал үүсгэхгүйгээр үр ашиг нь нэмэгдэнэ гэж харж байна. Монголд БЗС-гаас тэтгэлгийн зээл авч ажиллаж, амьдарч буй 14 мянган хүнээс 1200 орчим нь гадаадад суралцсан байна. Нийтдээ 300 орчим тэрбум төгрөгөөр төр санхүүжүүлж, 204 нь тэрбумаар нь гадаадад суралцаж буй оюутнуудыг санхүүжүүлсэн. БЗС-гийн зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээлэлд бүртгэх асуудлыг олон жил ярилцаж, хар жагсаалтад гурван үе шаттайгаар 14 мянган хүний мэдээллийг өгсөн. Авлагатай гэж тэнд бүртгэгдсэн. Өнгөрсөн жил гадаадад суралцаж буй хүмүүсийн 438 сая төгрөг буцаан төлж байсан бол энэ нь 2025 онд гурав дахин буюу 1.2 тэрбум төгрөг болсон байна. Дотоодын зээлийн эргэн төлөлт сайжирч байна. Энэ жил БЗС-д 30 тэрбум төгрөгийг эргэн төлөлтөөсөө төвлөрүүлж, бусдад суралцах боломж олгох шийдвэр гаргасан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа Уржигдар 18 цаг 34 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ Уржигдар 18 цаг 32 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө Уржигдар 18 цаг 31 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ Уржигдар 18 цаг 30 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Уржигдар 18 цаг 28 мин "Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлнэ Уржигдар 18 цаг 27 мин Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ Уржигдар 18 цаг 25 мин Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 18 цаг 25 мин Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно Уржигдар 18 цаг 23 мин 50 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ Уржигдар 13 цаг 44 мин Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа Уржигдар 13 цаг 44 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа Уржигдар 13 цаг 42 мин "Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлав Уржигдар 11 цаг 42 мин “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулна Уржигдар 11 цаг 41 мин Instagram-аар аюултай контентыг хайвал эцэг эхчүүдэд анхааруулга илгээнэ Уржигдар 11 цаг 39 мин Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарлаа Уржигдар 11 цаг 37 мин Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн шилмэл, цогц стратеги юм Уржигдар 11 цаг 00 мин Билл Клинтон Эпштейний хэргээр Конгресст мэдүүлэг өгчээ Уржигдар 09 цаг 13 мин МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" илтгэл тавилаа Уржигдар 09 цаг 11 мин Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ Уржигдар 09 цаг 11 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд...
Top