x

Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Үндэсний бялгийн сан, Хуримтлалын нэрийн данс болон сангийн хөрөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. 

Л.Оюун-Эрдэнэ:

-Манай улсын хөгжлийн түүчээ болсон Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн бүлэг орд одоогоос 250-300 сая жилийн өмнө үүсэн тогтсон гэж үздэг. Монгол Улсын хувьд Орос, Бельги, Франц улсын хувь нийлүүлсэн Монголын хамтарсан нийгэмлэг 1890-ээд оны үеэс үйл ажиллагаагаа эхлүүлж  байсан түүхтэй. Энэ цаг үеэс геологийн хайгуул судалгаа эрчимжиж 1924 онд Сангийн яаманд Баялгийг бадруулах хэлтэс байгуулсан нь ашигт малтмалыг төрийн бодлогоор симстемтэйгээр ашиглах асуудлыг хариуцсан өнөөгийн Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны суурь болсон түүхтэй.

Байгалийн баялгийг ашигладаг аль ч улс орны хувьд ойлголцол зөвшилцлийн үндсэн шийдэл нь Баялгийн сан байсаар иржээ. Дэлхийд тэргүүлэгч Норвегийн сан 1990 оны үед байгуулагдсан бол өнөөдөр дэлхий дахинд  нийт 100 гаруй Баялгийн сан нийтдээ 13 их наяд ам.долларын хөрөнгийг захиран зарцуулж байна.

Монгол Улс уул уурхайн орлогоос бүрдсэн байгалийн баялгийн сан байгуулах алхам хийж 2009 онд Хүний хөгжлийн сан, 2016 онд Ирээдүйн өв санг байгуулсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглахдаа үр өгөөжийн дийлэнхийг ард түмэн хүртэж байхаар хуульчилсан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд батлан, хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил өнгөрч байна.

Үндэсний баялгийн сангийн иргэдийн  Хуримтлалын санд өнгөрсөн жил 495.6 тэрбум төгрөг төвлөрч иргэн бүр И Монголиа системээр өөрийн хуримтлалыг, бүрдүүлж буй эх үүсвэрийн хамт харах боломж бүрдсэн нь Үндэсний баялгийн сангийн засаглалын хувьд чамлахааргүй амжилт юм. 

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-2030 он гэхэд сангийн хуримтлал 4-5 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байгаа. Англи, Францын төв банкинд одоогийн байгаа мөнгөө байршуулсан гэж байгаа. Орж ирж байгаа мөнгийг аль нэг улсын банкинд байршуулах гэхээс илүүтэй Норвеги маягийн байдлаар хөрөнгийн зах зээл, смарт технологи руу хөрөнгө оруулах боломжийг судалж үзсэн үү? 

Л.Оюун-Эрдэнэ:

-Дэлхий дээр уул уурхайн баялгаас бүрддэг 100 гаруй баялгийн сан байна. Зарим нь Норвегийн сантай төстэй буюу бий болсон орлогоо арвижуулах маягаар асуудлаа шийддэг. Өнөөдөр байгаа дэд бүтэц болон бусад асуудлаа  шийдэхэд баялгийн сан нь менежмент хийдэг сан байна, жишээ нь Казахстан улс. Зарим нь иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг хөтөлбөрт зарцуулдаг хадгаламжийн сан байна. Улс орон бүр л өөр өөрийн үндэсний онцлогт тохирсон менежментийн зохист хэлбэрийг олоод уул уурхайн төслүүдээ олон нийтийн дэмжлэгтэй болгох аргыг Баялгийн сан гэж үздэг.

Манай улсын хувьд ирээдүйдээ хадгалахыг зөв гэж үздэг. Өнөөдрийн асуудлаа шийдмээр байна. Өнөөдрийн асуудал шийдэгдэхгүй учраас уул уурхайн өгөөж бага байна гэдэг шүүмжлэл байдаг. Шууд иргэдийн дансанд хуримтлагдахгүй учраас захиран зарцуулах болон хяналт тавих боломжгүй байна гэдэг. Нэг жилийн өмнө батлагдсан хууль бол Үндсэн хуульд заасны дагуу нэгдсэн удирдлагаар хангах эрх зүйн орчин бүрдсэн. Одоо бид ярилцаад ирээдүйд олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг хэрхэн бий болгох вэ гэдэг нь гол концепци байна.

Ойлголтоо нэгтгэж байж 34 хувьтай холбоотой хэлэлцээр хийхгүй бол улс төрийн асуудал нь хөрөнгө оруулалт болон бусад асуудлаасаа өмнө гарчих гээд байна. Эрсдэл хамгийн бага байх үүднээс банкинд хадгалуулах нь зөв гэж Монголбанк үзсэн. Цахим компаниудын хувьцаа авах ч юм уу, эсхүл хөрөнгө оруулалт хийх боломж нь эрх зүйн хувьд нээгдсэн.

Гурван сан нэгдээд Чингис хаан гээд нэрлэгдээд явж байгаа. Хараат бус гадны удирдлагаар удирдуулах нь зөв гээд “Эрдэнэс Монгол” нэгдэлд чиглэл өгөөд явж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top