x

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг олон улсын санаачилгуудтай уялдуулахыг хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, санал солилцох уулзалт Гадаад харилцааны яаманд /2025.04.24/ болж өнгөрөв.

Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай:

-“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний алсын хараа, удирдлагын бүтэц, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, өнгөрсөн оны 6 дугаар сард "Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай" 63 дугаар тогтоолыг УИХ-аас баталсан. Уг тогтоолын хүрээнд нэгдүгээрт хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, хоёрдугаарт түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, гуравдугаарт экспортыг нэмэгдүүлж зах зээлийг тэлэх, дөрөвдүгээрт хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулах чиглэлээр ажиллаж байна.

Өнөөгийн нөхцөлд манай улсын нийт экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа хэдий ч хөдөө аж ахуйн салбар хамгийн олон ажлын байрыг бий болгодог, орон нутгийн хөгжилд түлхэц үзүүлдэг салбар хэвээр байна. Иймд Монгол Улс цаашид уул уурхайн бус салбарыг хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулах хүрээнд тус хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллах ба хууль эрх зүйн шинэчлэл, экспортын гарцыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэлтгэх тал дээр хамтрах бололцоотой. Үүний зэрэгцээ оролцогч талууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуй, тогтвортой хөгжлийг бүрдүүлэх, ядуурлыг бууруулах дэлхий нийтийн хүчин чармайлттай “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг уялдуулж ажиллавал илүү үр дүнтэй байх болно гэв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь монгол орны мал аж ахуйн салбарын шинэчлэлд чиглэсэн маш оновчтой санаачилга юм. Тус хөтөлбөрийг дэмжих чиглэлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “Цагаан алт” хөдөлгөөнийг дэмжих платформыг байгуулан ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны платформ нь төр, Засгийн газар, малчдын хоршоо, хувийн хэвшил, олон улсын хамтрагч байгууллага зэрэг олон талын оролцогчтой байх ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилгыг дэмжин ажиллаж байна. Өнөөдрийн уулзалтын үеэр бид нэгэн чухал илтгэлийг сонслоо. Үүнд, ноос ноолуур, арьс ширний салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатай гэсэн ойлголт, мэдээллийг авлаа. Энэ чиглэлд бид хамтарч ажиллах болно гэлээ.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ноос, ноолуур, арьс ширний салбарын хөгжлийг дэмжих, хөдөөгийн эдийн засгийг тэлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээний хүрээнд хэрэгжиж байна.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top