x

МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү?

Монгол Улс анхны Үндсэн хуулиа 1924 онд баталж, улмаар 1940, 1960, 1992 онуудад шинэчлэн баталсан. Харин шинэ, ардчилсан хэмээх тодотголтой Үндсэн хуулийг 1992 онд батлан гаргасан. Энэ нь өмнөх гурван Үндсэн хуулиасаа онцлог юм. Энэхүү Үндсэн хууль зургаан бүлэг 70 зүйл, заалттай. Батлагдан гарснаас хойш нэмэлт, өөрчлөлт оруулах талаар 1999, 2000, 2006, 2011, 2012, 2015, 2017, 2019, 2023 онуудад яригдаж, хэлэлцэгдэж байсан.

Эндээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хэрэгцээ шаардлага янз бүрийн цаг хугацаанд гардаг нь харагдана.

Цаг үе, нийгмийн шаардлагаар 1999 онд Ү ндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэд хэдэн санал гарч, 2000 онд долоон зүйлд өөрчлөлт оруулсан. Гэвч энэ нь хэрэгжиж эхлээд удалгүй “дордуулсан долоо” гэсэн хочтой болсон.

2011-2012 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэнийг УИХих-ын гишүүд, хуульчид, эрдэмтэд, улс төрийн намууд, иргэний нийгмийнхэн, мөн иргэдийн дунд ч байнга яригдаж, зарим иргэд, иргэний нийгмийнхэн Ү ндсэн хуулийн шинэ төслийг боловсруулж УИХих-д илгээж байв. УИХих-ын гишүүд ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж байлаа.

2013 онд УИХих-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан.

2015 онд УИХих-ын даргын 08 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХих-д өргөн барьсан. Гэхдээ тэр УИХ хэлэлцэж амжилгүй бүрэн эрх нь дууссан.

2016 онд Ерөнхий сайдын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг судлах эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгээс Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан.

2017 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай УИХих-ын тогтоол гарсан.

2017-2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн судалгаануудыг хийсэн. Улмаар 2019 оны зургадугаар сарын 6-нд УИХ -ын 62 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан УИХих-ын даргад өргөн мэдүүлсэн. УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтыг илээр явуулж чуулганд оролцсон 63 гишүүн 100 хувийн саналтайгаар дэмжиж баталсан.

Нэмэлт, өөрчлөлтийг тухайн үеийн УИХих-ын гишүүд “УИХих-ын гишүүдийн 2011 оноос хойш өргөн барьсан Ү ндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн үзэл баримтлалыг нэгтгэсэн, цаг үе, нийгмийн шаардлагаар яригдаж байгаа асуудлыг тусгасан” гэж тайлбарлаж байв. Товчилбол, уг нэмэлт өөрчлөлтөөр УИХих-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулсан гэдэг. Мөн үүгээр Үндсэн хуулийн 20 зүйл, 42 заалтад нэмэлт өөрчлөлт орсон. Энэ нь Үндсэн хуулийн 28.5 хувийг хамарсан юм. Гэхдээ тэр нэмэлт өөрчлөлтөөс Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь баялгийн хуваарилалт, 30 дугаар зүйлийн 1 дэх Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудыг онцолж болно.

Мөн 2023 оны тавдугаар сарын 31-нд чуулганы хуралдаанд оролцсон 68 гишүүний 66 нь дэмжиж, 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг баталсан. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ -ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХих-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно хэмээн өөрчлөн найруулсан. УИХ энэхүү өөрчлөлтийг 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үргэлжлэл гэж тайлбарласан.

Ингэж Үндсэн хуульд 2000, 2019, 2023 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оржээ.

Анзаарвал дандаа МАН үнэмлэхүй эрх мэдэлтэйгээр төрийн эрхийг барьж байх үедээ Ү ндсэн хуулийг өөрчилдөг. МАН 2000 онд 72 суудал, 2016 онд 62 суудал, 2020 онд 62 суудал тус тус авсан. Ийм хүчтэй үедээ Үндсэн хуульд гурван удаа өөрчлөлт оруулсан. Харин 2024 оны УИХих-ын сонгуульд 68 суудалд авсан. Ингэснээр төр, засгийн эрхийг дахин авсан. УИХих-д суудалтай хоёр намыг Засгийн газартаа урьж хамтарсан л болохоос эрх баригч нам юм. Үндсэн хуульд өмнө нь гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсантайгаа яг адилхан эрх зүйн чадамжтай гэсэн үг.

Тийм учраас тус намынхан Үндсэн хуульд дахиад гар хүрэхээр шийдсэн тухай газар сайгүй ярьж байна. Асуудал зөвхөн ярианы түвшинд биш, тэд 2-3 хувилбартай төслүүдийг бэлэн болгожээ. Нэг үгээр хэлбэл, Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг АН руу л чиглүүлээд байгаа болохоос биш, МАН-ынхан өөрсдөө санаачлаад яваа ажээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 17 цаг 11 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 17 цаг 18 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно...
Top