x

ЭХЭМҮТ-д зориулсан хандивын барилдаанд залуу арслан Э.Батмагнай түрүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос “Сайн үйлсийн аян”-ыг дэмжих ажлын хүрээнд ЭХЭМҮТ-тэй хамтран улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн хандивын барилдааныг зохион байгууллаа.

Тус барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат “Алдар” спорт хороо, “Тэргүүн богд” дэвжээний бөх улсын залуу арслан Э.Батмагнай түрүүлж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний бөх, начин Б.Даваа-Очир үзүүрлэв. Улсын арслан Э.Батмагнайгийн хувьд энэ улирлын намрын нээлтээс хойш таван барилдаанд зодоглохдоо хоёр түрүүлж, нэг үзүүрлэн, нэг удаа их шөвөгт шалгарчээ. Үүнээс гадна үндэсний бөхийн лиг “Алтан цом”-ын барилдаанд ганцаараа нэг ч унаагүй яваа юм. Тэгвэл улсын начин Б.Даваа-Очирын хувьд энэ улиралд анх удаа үзүүрлэлээ. Тэр үүнээс өмнө дунд шөвөгт шалгараад байсан юм. Улсын начин Б.Даваа-Очир Бөхийн өргөөний барилдаанд хоёр түрүүлж, гурав үзүүрлэснээс гадна их шөвөгт ес, шөвгийн наймд 23 удаа шалгарсан амжилттай боллоо. Ингэхдээ тэр 256 бөхийн найман даваатай наадамд хоёр түрүүлж, гурав үзүүрлэсэн аж.

Тус барилдааны шөвгийн дөрөвт Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан даян” дэвжээний бөх, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Б.Цэдэнсодном нар шалгарлаа.

Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, заан Б.Бат-Өлзий, өсөх идэр начин Л.Энхсаруул, аймгийн харцага Б.Сайнбаяр нар шалгарлаа.

Уг барилдааны түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдийг цагтаа мэргэжлийн сумогийн макүүшита зиндаанд барилдаж байсан Н.Аюурзана Японы “Орихиро” брэндийн витаминаар байлжээ. Тэгвэл барилдааныг үеэр азтай үзэгчийг тодруулахад Ховд аймгийн Дарви сумын харьяат иргэн “Тоёота Сиента” маркийн автомашины эзэн болж, түлхүүрээ гардан авлаа. Барилдаанаас олсон бүх орлого болон үзэгчдийн хандив, бөхчүүдийн бай шагнал, жаяг дэгийн багийнхны ажлын хөлс зэрэг нь хандив болж, түүгээр 21 аймаг, 330 гаруй суманд хүүхэд багачуудын мэс заслыг ЭХЭМҮТ-өөс удирдан чиглүүлэх алсын зайн эмчилгээний тоног төхөөрөмж авахад зориулах юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top