x

“Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдвээр онол-практикийн бага хурал болов

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын Их сургуультай хамтран “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол, практикийн бага хурлыг энэ сарын 05-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Хурлыг Улсын Их Хурлын гишүүн тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нээж үг хэлэв. Үндэсний аюулгүй байдлыг бүс нутаг болон олон улсын хэмжээнд баталгаажуулах, цаашлаад улс орны хөгжлийг бий болгоход гадаад харилцааны нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах нь Монгол Улсын гадаад бодлогын үндсэн зорилгын нэг гэдгийг тэрбээр тодотгов.

Өнөө цагт аль ч улс орон дангаараа аюулгүй байх боломжгүй нөхцөл байдалд хүрч, гадаад харилцааны уламжлалт харилцааны хөрс суурь өөрчлөгдсөн. Олон улсын ээдрээтэй, тодорхойгүй нөхцөл байдал урт хугацаанд үргэлжлэхээр байна. Нэгдүгээрт, олон улсын харилцаанд туйлшрах хандлага, үндсэрхэг үзэл, улс гүрнүүдийн сонирхлын зөрчил идэвхжиж,  аюулгүй байдлын дэг журмын ирээдүй хэрхэх нь тодорхойгүй, шинэ том нэгдлүүд бий болж, хүчний шилжилт хөдөлгөөн, дахин хуваарилалтууд хийгдэж байна. 

Ийм нөхцөл байдалд Монгол Улс “нээлттэй”, “олон талт”, “тэнцвэртэй” гадаад бодлогоо тууштай баримтлахын зэрэгцээ хоёр хөрштэйгөө нөхцөл байдлаа зохистой хэлбэрээр ойлголцож, ухаалаг бодлогоор эдийн засаг, хамтын ажиллагааны харилцаагаа өргөжүүлж бэхжүүлэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээлээ. 

Өнөөдөр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд өнөө цагт өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал, мэдээллийг цаг үетэйгээ нийцүүлэн илүү судалгаа тооцоотой, бодитойгоор дүгнэх, Монгол Улсын гадаад бодлогод тулгарч байгаа шинэ сорилт, тулгарч байгаа асуудлыг зөвөөр үнэлж, бодлогоо боловсруулахыг шаардаж буйг Байнгын хорооны дарга тэмдэглэсэн.

Энэ ч үүднээсээ онол практикийн эрдэм шинжилгээний бага хурлаар Монгол Улсын гадаад бодлогыг олон талаас нь хэлэлцэн түүний шинэ сорилт, ололтын талаар судлаачдын байр суурийг сонсож, хэлэлцэх боломж бүрдэнэ гэж харж байгаагаа тэрбээр илэрхийлээд, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. 

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг тус яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Д.Мөнхтөр уламжлав.

Уг мэндчилгээнд, өмнөх бага хурлаас хойш бараг бүтэн жил өнгөрсөн нь түүхийн их эргэлтэд багахан хугацаа боловч дэлхий дахин, бүс нутагт олон үйл явдал болж өнгөрлөө. Ингэхдээ урьдын адил ээдрээтэй, цаашид хэрхэн өрнөж, ямар үр дагаварт хүрэх нь тодорхойгүй хэвээр байна. Дайн, зэвсэгт мөргөлдөөн, эдийн засаг санхүүгийн хүндрэл зэрэг сорилтууд үргэлжилж, ойрын ирээдүйд арилах, жигдрэх магадлал төдий л харагдахгүй байгааг судлаачид тэмдэглэж байна.

Ийм ээдрээ, сорилттой цаг үед гадаад бодлогын нэгдмэл байдлаа хадгалж, гадаад харилцаа ямар нэг удаашрал, сааталгүй, хэвийн үргэлжилж, Монгол төрийн Алтан аргамж бат бөх хэвээр байгааг нотлон хэлье.

Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогын зарчмууд алсыг харсан, холч ухааны тусгал болох нь улам батлагдсаар байна. Эдгээрийг идэвхтэй, бүтээлч ажиллагаагаар тууштай хэрэгжүүлж байгаа. 

Харилцаа, хамтын ажиллагааны эрчтэй өрнөл дунд Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр хангагдаж байгааг онцолмоор байна. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ, БНХАУ-д ажлын айлчлал хийж, гурван улсын төрийн тэргүүний уулзалт гурван жил завсарлаад дахин зохион байгуулагдлаа. Турк улстай стратегийн түншлэл, Чех, Польш, Узбекистан, Киргизстантай иж бүрэн түншлэл тогтоов. Төв Азийн орнуудтай хэсэг хугацаанд орхигдуулсан харилцаагаа сэргээж буй нь гадаад бодлогын тэнцвэрийг хадгалах, үйл ажиллагааныхаа орон зайг тэлэх, бүс нутагтаа идэвхтэй байх зорилгоос үүдэлтэй. Идэвх гэдэг ойлголтыг гадаад бодлогоо хэрэгжүүлж буй нэг арга хэлбэр төдийгүй цаашид баримтлах зарчим болохуйц хэмжээнд хэлбэржүүлэхийг зорьж байна хэмээн дурджээ.

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, Д.Цогтбаатар энэхүү бага хурлыг дэмжин оролцож байгаагаа илэрхийлээд Монголын МГИМО төгсөгч гэдгээ онцлов. Тэрбээр, жижиг улс орнуудын хувьд гадаад бодлого бүх асуудлуудын зангилаанд оршдог гэв. Евразийн аюулгүй байдал бол дэлхий нийтийн аюулгүй байдлын асуудал юм. Дэлхийн олон улсын харилцааны чиг хандлага томоохон өөрчлөлтөд орохоод олон сорилтуудтай учирч байна гэлээ.

Энэ өдрийн хурлын үндсэн илтгэлийн эхнийх нь Евразийн стратеги судлалын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Буянтогоогийн "Евразийн аюулгүй байдлыг геополитикийн үүднээс шинжлэх нь” сэдэвт илтгэл байв. Төрийн үзэл санааны парадигм, реализм, стратеги судлал, геополитикийн талаар тэрбээр тайлбарлаж, Еврази тивийн аюулгүй байдалд стратегийн онолоор хийсэн шинжилгээний талаар танилцуулж, манай улсын хувьд хөрш орнуудын стратегийг судлах зүйтэй гэж үзэж байгаагаа дурдлаа.

Дараа нь "Евразийн геополитик, аюулгүй байдлын шинэ орчин ба Монгол Улс" сэдвээр ШУА-ийн Бага чуулганы гишүүн, ҮАБЗ-ийн ССХ-гийн захирал, доктор Ж.Мэндээ, ҮАБЗ-ийн ССХ, Аюулгүй байдлын бодлого судлалын төвийн дарга Н.Соёлгэрэл нар илтгэл сонордуулсан бөгөөд илтгэлдээ Евразийн геополитик, аюулгүй байдлын орчин өнөөдөр их гүрнүүдийн өрсөлдөөн, бүс нутгийн бие даасан хандлага, технологийн хуваагдал, уур амьсгалын дарамтаар тодорхойлогдох түүхэн шилжилтийн үе шатанд байгааг онцлов. Тодруулбал, бүрэлдэж буй дэг журам нь хоёр туйлт ч биш, нэг туйлт ч биш харин олон төвт, хувьсамтгай бүтэцтэй байгаа нь Монгол Улсын хувьд энэ өөрчлөлт нэгэн зэрэг боломж бас эмзэг байдал авчирч байна гэв. Түүнчлэн манай улсын хувьд гадаад бодлогын зарчмаа ягштал баримтлан, эдийн засаг, түншлэлээ төрөлжүүлж, уламжлалт бус эрсдэлээс хамгаалах, тогтвортой байдлыг хослуулах шаардлагатай байна гэлээ.

ҮАБЗ-ийн ССХ, Аюулгүй байдлын бодлого судлалын төвийн дарга Н.Соёлгэрэл өөрийн үнэт зүйлд суурилсан нэр хүнд, дипломат төвийг сахисан байдал, геоэдийн засгийн чадавхдаа тулгуурлан Евразийн шинэ орчинд бүтээлч, хариуцлагатай үүрэг гүйцэтгэх боломж байгааг мөн дурдав. Динамик буюу харилцан хамаарал өндөртэй бүс нутагт Монгол Улсын амжилт стратегийн урьдчилсан хараа, институцийн дасан зохицох чадвар, бүх хөрш, түншүүдтэйгээ тэнцвэртэй, ухаалаг харилцах бодлогоос хамаарах болно гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэв.

Үүний дараа нь "Уламжлалт бус аюулгүй байдал ба Еврази" сэдвээр ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн зөвлөх, Шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О.Үржин илтгэл танилцууллаа. Тэрбээр аюулгүй байдлын онол, үзэл баримтлалд гарч буй өөрчлөлтийн талаар онцолсон бөгөөд хүн төрөлхтөн уламжлалт цэрэг, дайны аюулын зэрэгцээ уламжлалт бус аюулын асуудалд анхаарах шаардлага бий болсон нь хүний өдөр тутмын амьдралын орчинд үүсэж буй ээдрээтэй олон хүчин зүйлсээс эхлээд уур амьсгалын өөрчлөлт зэрэг ноосферын аюулгүйн орчинг хамарсан даяар хүчин зүйлсээр дамжин илрэн гарч байна гэв.

ШУА-ийн Бага чуулганы гишүүн, ШУ-ы доктор, профессор ХИС-ийн ОУХНСС-ийн захирал Д.Уламбаяр Их Евразийн түншлэлийн сорилт ба Монгол Улс" сэдвээр, Гавьяат эдийн засагч, доктор, ахмад дипломатч Ж.Гөлгөө "Евразийн эдийн засгийн аюулгүй байдлын орчин ба нөлөө" сэдвээр, ШУА-ийн ОУСХ-гийн судлаач, ШУ-ы доктор А.Даваасүрэн "Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилга ба ОХУ" сэдвээр, ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн дэд профессор, доктор Д.Сэрдарам, Евразийн стратеги судлалын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Буянцогтоо "Монгол-БНАСАУ-ын шинэ үеийн харилцаа ба Евразийн аюулгүй байдал" сэдвээр, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн профессор, доктор С.Баттулга "Еврази дахь ЗХА-ийн хүчин зүйл: Хятад-Японы харилцаан дахь "Шинэ хүйтэн" үе" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Бага хурал үдээс хойш панел хэлэлцүүлгээр үргэлжилж, оролцогч эрдэмтэн судлаачид, аюулгүй байдлын шинжээч, дипломатч, судлаачид өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал солилцлоо. Тус бага хурлаас гарсан зөвлөмж, үр дүн шийдвэр гаргах үндэс болно гэдгийг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хурлын өмнө онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Thamos Lucas (148.113.221.152)
    RECOVER YOUR LOST BITCOIN // WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m Thermos Lucas. I'm here to tell my testimony about how. GEO COORDINATES RECOVERY HACKER enabled me to recover my stolen BTC. A few months ago I lost $673,000 worth of BTC to a fake investment company. I don’t know how they got my email but I received an email from Investment Bank with a good proposal on how I could make millions out of my investment with them. I was convinced when they showed me profits from other clients that had invested in their platform, I began investing with them. When it was time to withdraw my profits, their website was shut down and I tried contacting them but they wanted me to pay a huge amount of fee to be able to withdraw my funds which I did until they cut me off and stopped all communication with me. I was shocked and devastated, I realized there was nothing I could do to recover my funds, I had gone to the authorities but they couldn’t assist me. I did some research online and I came across a post about GEO COORDINATES RECOVERY HACKER Their professional team was super and it took them less than 48 hours to get my funds back from these scammers. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone. If you suspect your Credit card, email & password, Facebook, Instagram, twitter Accounts have been hacked, you need to recover stolen money from scammers, report the incident to GEO COORDINATES RECOVERY HACKER, they can help you recover your BTC. in addition, GEO COORDINATES RECOVERY HACKER, can provide you with educational materials for staying safe online. They can also identify potential security breaches or vulnerabilities that may have led to the loss of your information. Please contact the following email address: Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram: @Geocoordinateshacker
    2025 оны 12 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Өчигдөр 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Өчигдөр 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Өчигдөр 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Өчигдөр 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Өчигдөр 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Өчигдөр 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Өчигдөр 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ Уржигдар 19 цаг 37 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна Уржигдар 19 цаг 37 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Уржигдар 19 цаг 26 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Уржигдар 18 цаг 57 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Уржигдар 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Уржигдар 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 15 цаг 26 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна Уржигдар 15 цаг 24 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна Уржигдар 14 цаг 44 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 14 цаг 43 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ...
Top