x

Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа

Израилын Засгийн газар Францын зүүний 27 улстөрч, албаны хүмүүсийн визийг айлчлалаас нь хоёр хоногийн өмнө цуцалсан тухай France24 агентлаг мэдээллээ. Тэд Иерусалим дахь Францын консулын урилгаар Израил болон Палестинд тав хоногийн айлчлал хийхээр төлөвлөж байсан бөгөөд энэхүү шийдвэр нь сүүлийн өдрүүдэд улам хурцдаж буй дипломат зөрчлийг илтгэж байна.

Израилын Дотоод хэргийн яамны тайлбарласнаар, “улсын эсрэг үйл ажиллагаа явуулж болзошгүй” гэж үзсэн хүмүүсийн визийг цуцлахыг зөвшөөрсөн хуулийн хүрээнд уг шийдвэрийг гаргасан аж. Үүний өмнө Их Британийн Лейборист намын хоёр гишүүнийг ч Израилд нэвтрэхийг хориглосон нь анхаарал татсан үйл явдлын нэг байв.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Палестин улсыг хүлээн зөвшөөрөхөд ойрхон байгаагаа илэрхийлснээс хойш Израилтай дипломат зөрчил үүсээд буй. Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху үүнийг “терроризмыг өдөөсөн алхам” хэмээн буруушаасан байна.

Визээ цуцлуулсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Экологийн нам болон Коммунист намын гишүүд болох Франсуа Руффин, Алексис Корбьер, Жюли Озенне, Сумья Буруаха, Мариан Маргейт зэрэг депутатууд, хотын дарга нар, орон нутгийн хууль тогтоогчид орсон байна. Тэд “олон улсын хамтын ажиллагаа, соёлыг бэхжүүлэх” зорилгоор айлчлахаар төлөвлөж байсан бөгөөд уг шийдвэрийг “шийтгэл” хэмээн нэрлэж, Францын төр засгаас дэмжлэг хүсчээ.

Эх сурвалж: France24

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top