x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний гутал үйлдвэрлэгчдэд зочилж, “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд гутал үйлдвэрлэгч үндэсний компаниудад ажиллалаа. Тэрбээр Баянзүрх дүүргийн 31-р хороонд байрлах “Миний гутал” ХХК-д зочилж, тус компанийн үйл ажиллагаатай танилцсан байна.

“Миний гутал” ХХК нь анх 2011 онд гутал засвараар эхэлж байсан бол өнөөдөр “Yurdi” брэндийн өдөрт 200 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Тус компани өнгөрсөн онд 42 мянган хос гутал үйлдвэрлэж, 21 аймагт борлуулалтын гэрээ байгуулсан байна. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 600 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч, үйлдвэрлэлээ өргөтгөн, 2027 оноос өдөрт 400 хос гутал үйлдвэрлэх, 30 ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөж байна.

Мөн Ерөнхийлөгч “Өндөр уртын буян” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь 45 ажилтантай бөгөөд хөрөнгө оруулалтын зээлээр улсын анхны шууд уллагааны үйлдвэрийг байгуулсан. Өдөрт “Батур” брэндийн 800 хос ажлын гутал үйлдвэрлэж буй тус компани “Цагаан алт” хөтөлбөрөөр эргэлтийн хөрөнгийн зээл авч, 2028 он гэхэд үйлдвэрлэлээ хоёр дахин өсгөх, өдөрт 1600 хос гутал үйлдвэрлэх зорилт тавьжээ.

Эдгээр үндэсний үйлдвэрлэгчид нь дотоодын боловсруулсан арьс, ширийг ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд зах зээлийн тодорхой хувийг хангаж, цаашлаад экспортод гаргах боломжтой аж. Компаниуд зээл, татварын бодлогоор илүү дэмжлэг авах, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, ажиллах хүчийг бэлтгэх чиглэлд төрөөс онцгой анхаарал хандуулах шаардлагатайг Ерөнхийлөгчид уламжилжээ.

Боловсролын сайд П.Наранбаярын мэдээлснээр, өнөөдөр МСҮТ-д суралцаж буй 40 мянга гаруй залуугаас гутал үйлдвэрлэлийн чиглэлээр ердөө 77 нь суралцдаг бөгөөд энэ салбарт “суралцангаа ажиллах, ажиллангаа суралцах” боломжийг нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

2025 онд “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд арилжааны 10 банкны оролцоотойгоор нийт 300 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл, 489 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгохоор төлөвлөсөн бөгөөд Засгийн газраас зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 66 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Жилд нэг сая хос гутал үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчдийн хүчин чадлыг 2028 он гэхэд хоёр сая хос хүргэх зорилт тавиад байна.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийн ажлын хэсэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • OYUN (102.89.85.215)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
  • OYUN (102.89.85.215)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.190.146)
    байсан үйлдвэрээ устгачихаад, тэнэгүүд үхэж далд орморууд
    2025 оны 04 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top