x

“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн багш бэлтгэх ажил эрчимжиж байна

Эрүүл ирээдүйг бий болгох зорилтын хүрээнд хэрэгжиж буй чухал ажлуудын нэг нь ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн боловсрол олгох мэргэжлийн багш бэлтгэх хамтарсан хөтөлбөр юм. Одоогоор уг хөтөлбөрийн дагуу 27 оюутан шинээр суралцаж байна.

Боловсролын үнэлгээний төв (БҮТ) болон Боловсролын ерөнхий газрын (БЕГ) 2023 онд хийсэн судалгаагаар, улсын хэмжээнд эрүүл мэндийн хичээл заах 2500 гаруй багш шаардлагатай байгаа ч тэдгээрээс зөвхөн 379 нь мэргэжлийн багш бөгөөд үлдсэн нь мэргэжлийн бус багш нар байгааг тогтоожээ.

Энэхүү нөхцөл байдлыг сайжруулахын тулд эрүүл мэндийн багш бэлтгэх ажлын хэсгийн гишүүд энэ сарын 15-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэгтэй уулзаж, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, шаардлагатай зохицуулалт хийх талаар санал солилцсон байна.

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй энэхүү санаачилга нь МУБИС болон АШУҮИС хамтран эрүүл мэндийн хичээл заах мэргэжлийн багш бэлтгэх байдлаар хэрэгжиж эхэлсэн. Уг хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлснээр хүүхэд, өсвөр үеийнхэнд суурь мэдлэг, зөв хандлага төлөвшүүлэх, улмаар эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх урт хугацааны суурь нөхцөл бүрдэхээр байна.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top