x

Н.Учрал: Төрийн өмчит компаниуд ил тод, нээлттэй, үр ашигтай ажиллах ёстой

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өчигдөр (2025.04.12) Төрийн ордонд “Эрчист Монгол” ТӨХХК-ийн харьяа уул уурхайн бус төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзлаа.

Н.Учрал:

-"Өнөөдөр зарим төрийн өмчит хуулийн этгээдийн зардал өндөр, эзэмшиж буй хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй харьцуулахад ашигт ажиллагаа, өгөөжийн түвшин бага, санхүүгийн сахилга бат сул, үр ашиггүй байна. 2023 оны жилийн эцсийн байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой толгой 99 (охин, хараат компанийг оролцуулаад нийт 122) компани 11 салбарт нийт 58,087 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулсан байна.

Эдгээр компани, үйлдвэрийн газрууд нь 2023 оны санхүүгийн аудитын тайлангаар нийт 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал, 4 их наяд 983 тэрбум төгрөгийн цэвэр ашиг, 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, дунджаар 7.76%-ийн хөрөнгийн өгөөжтэй ажилласан.

2023 оны аудитын санхүүгийн тайланд үндэслэн эрсдэлийн ерөнхий үнэлгээг Олон Улсын Валютын Сангийн ашигладаг санхүүгийн шалгуур үзүүлэлтийн дагуу тооцож үзэхэд, хөрөнгийн өгөөж дунд буюу 0-ээс -5%-ийн хооронд үзүүлэлттэй 23, өндөр эрсдэлтэй буюу -5%-иас муу үзүүлэлттэй 20 компани, үйлдвэрийн газар байна. Түүнчлэн, өр төлбөрийн болон нийт хөрөнгийн харьцаагаар 50-75%-ийн хооронд буюу бага эрсдэлтэй 14, 75-100%-ийн хооронд буюу дунд эрсдэлтэй 11, 100%-иас их буюу өндөр эрсдэлтэй 14 компани, үйлдвэрийн газар байна.

Төрийн өмчит компани бол нийтийн өмчийг ашиглан баялаг бүтээх зорилготой байгууллага юм. Тиймээс улс төрөөс ангид, ил тод нээлттэй, үр ашигтай, сайн засаглалтай байх ёстой. Ингэхдээ төрийн зайлшгүй хийх ёстой чиг үүргийг хувийн хэвшилтэй өрсөлдөж бус хамтарч, хариуцлагатай ажилладаг зөв тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Аливаа үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, ил тод байх нь төрийн өмчит компанийн ажилдаа баримтлах гол зарчим байх ёстой. Үр дүнд нь төрийн өмчит компанийн эдийн засгийн үр өгөөж, бүтээмж, өрсөлдөх чадвар дээшлэхээс гадна тэдэнд итгэх иргэдийн итгэл сэргэх ач холбогдолтой" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top