x

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх УИХ-ын бүлэг байгуулав

Монгол Улсын хэмжээнд 2018-2023 оны байдлаар 118908 зам тээврийн осол бүртгэгдэж, 6468 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1298 хүн нас барсанаас 260 хүүхэд энджээ. 2024 оны байдлаар 30977 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 2520 хүн хүнд хөнгөн гэмтэж, 631 хүн нас барсанаас 69 нь хүүхэд. Ердөө хоёр хоногийн өмнө Баянзүрх товчоо орчмын замд гарцаар гарч байсан 12 настай хүүхэд зам тээврийн осолд өртөж, хүнд гэмтэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа.

Ослын шалтгаан нөхцлийг авч үзвэл гэрлэн дохиогүй гарцан дээр осол аваар хамгийн их гардаг байна. Дээр нь жолооч тэмдэг тэмдэглэгээг зөрчдөг, зам тавьж өгдөггүй, явган зорчигч мөн гарцаар гардаггүй зэрэг нь зам тээврийн осол гарахад нөлөөлдөг. Нөгөө талаар бага насны хүүхдээ зориулалтын суудалд суулган тээвэрлэдэггүй, жолооч замын хөдөлгөөний дүрэм мөрддөггүй зэрэг нь осол гарах шалтгаан болдог.

Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулаас хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлсэн тогтолцоог бий болгох чиглэлээр ажиллах, 38 гишүүний бүрэлдэхүүнтэй бүлэг байгуулжээ. Бүлэгт багтсан гишүүдээс өнөөдөр /2025.04.10/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Сүүлийн үед зам тээврийн осолд бага насны хүүхдүүд хохирох асуудал нэмэгдэж байна. Хүний эрхийн дэд хороонд гомдол мэдээлэл байнга ирж байна. Дэд хорооны гишүүд 2025 оны хоёрдугаар сард явган хүний гарцан дээр хүүхэд, хүн бэртэж гэмтэж байгаа нэгдсэн судалгааг хийсэн. Тээврийн цагдаагийн албанд очиж, ямар газар осол гараад байдаг вэ гэдэг талаар ярьсан. Холбогдох байгууллагаас судалгаа мэдээлэл аваад ажиллаж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 176 уулзвар, 1007 гарц байна. 1007 гарцын 160 нь гэрлэн дохиотой, 847 нь гэрлэн дохиогүй. 2023 оны байдлаар 292 явган зорчигч зам тээврийн осолд өртсөн бол 2024 онд  535 болж огцом өссөн.2023 оны төвшинд гэрлэн дохиотой гарцан дээр 16 явган зорчигч, зохицуулалтгүй гарцан дээр 276 зорчигч бэртсэн статистик байна.

Иймээс цаашдаа  хууль эрх зүйн орчныг сайжруулах, шаардлагатай газруудад төсвийг тавьж,  гарцуудад гэрлэн дохио, хурд сааруулагч тавих зэргээр ослыг бууруулах чиглэлээр ажиллах болно.

 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-2024 онд 91 явган зорчигч авто тээврийн ослд өртсөн бол 39 нь ахмад настан. Ахмад настнууд зам тээврийн осолд өртөж амиа алдах тохиолдол их байна. Авто тээврийн осол тав, зургаа, ес, аравдугаар сар буюу дулааны улирал, мөн хичээл сургууль эхлэх үеэр хамгийн их гарч байна. Мөн 17.00-19.00 цагийн хооронд  осол хамгийн их гарч байна.

Авто тээврийн газраас явган зорчигч хамгийн олон эндсэн байршлыг ирүүлсэн. Гурван байршил дээр онцгой анхаарч арга хэмжээ авах шаардлага бий. Явган хүний гарцтай хэсэг дээр авто тээврийн осолд өртөх тохиолдол бий. Тэр дундаа зохицуулагчгүй, гэрлэн дохиогүй, зохицуулалтгүй гарцан дээр осол хамгийн их гарч байна.

Жолооч тэмдэг тэмдэглэгээг зөрчдөг, зам тавьдаггүй. явган зорчигч тэмдэг тэмдэглээтэй гарцаар гардаггүйгээс осол өртдөг гэх судалгаа гарч байна.  Иймээс 41 байршлыг засах, зохицуулалттай гэрлэн дохиог бий болгох, шаардлагатай төсвийг хэрэгтэй газарт нв тавиулах чигэллээр хяналт тавьж ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top