x

Европын хөрөнгө оруулалтаар Замын-Үүд, Лүн чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ болгох төсөл хэлэлцэгдлээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан Европын холбооны Элчин сайд Ина Марчюлёните, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн менежер Арно Апприю болон БНХАУ, Монгол Улсыг хариуцсан газрын дарга Ауво Кайкканен нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын хамгийн их ачаалалтай чиглэлүүд болох Лүн-Хархорин болон Замын-Үүд-Хөшигийн хөндий чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэх төслүүдийг танилцуулж, эдгээрт Европын холбооны хөрөнгө оруулалтыг татах санал тавьжээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

“Замын-Үүд-Эрээн боомтоор өдөрт 1000 гаруй машин нэвтэрдэг, манай улсын нийт импортын 78 хувийг энэ чиглэл эзэлдэг. Иймд эдийн засгийн ач холбогдолтой, ачаалал ихтэй замууддаа хөрөнгө оруулах нь оновчтой шийдэл юм” хэмээн онцолсон байна.

Европын холбооны төлөөлөгч Арно Апприю хэлэхдээ:

“Бид “Тэрбум мод” аяны хүрээнд ойн хөгжлийн төслүүдийг үнэлэхээр ирсэн. Тээврийн салбар бол манай анхаарлын гол чиглэлүүдийн нэг. Тавигдсан хоёр төслийг зээлийн шаардлагад нийцэж буй эсэхээр нь судалж, боломжтой бол санамж бичигт гарын үсэг зурах бэлтгэл хийнэ” хэмээн мэдэгджээ.

Мөн Европын хөрөнгө оруулалтын банкнаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Европын байгууллагуудыг оролцуулсан форум уулзалтыг ирэх 10 дугаар сарын 13–14-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар мэдээллээ.

Энэхүү уулзалт нь Монголын авто замын дэд бүтцийг шинэчилж, бүс нутгийн логистикийн чадамжийг нэмэгдүүлэх, олон улсын стандарттай уялдуулахад чиглэж буй чухал хамтын ажиллагааны эхлэл гэж үзэж байна.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил... ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
Top