x

ОХУ-ын “Эконива” компанитай газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ Оросын Холбооны Улсын “Эконива” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын гол зорилго нь хоёр улсын газар тариалангийн салбарын хамтын ажиллагааны боломжийг судалж, туршлага хуваалцах, ирээдүйд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцох байв.

“Эконива” компани нь ОХУ-ын хэмжээнд нийт 13 бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг, 632.4 мянган га газар тариалангийн талбай, 116.5 мянган саалийн үнээтэй, өдөрт дунджаар 3700 тонн сүү үйлдвэрлэх хүчин чадалтай хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж юм. Тус компани нь олон төрлийн тэжээлийн болон хүнсний ургамлын үрийг үржүүлж, арвай, улаанбуудай, хошуу будаа, шар буурцаг, вандуй, сэвэг зарам, маалинга, царгас зэрэг таримлыг тогтвортой байдлаар тариалдгаараа онцлогтой.

Уулзалтын үеэр ГТБХЗГ-ын дарга Д.Есөн-Эрдэнэ Монгол Улсад хэрэгжүүлж буй “Атрын IV аян”, газар тариалангийн бодлогын үндсэн чиглэл, хууль эрх зүйн орчин, урт хугацааны зорилтуудыг танилцуулсан байна. Тэрбээр сортыг сайжруулах, сорилт хийх, селекцийн судалгаа, техник, технологийн шинэчлэл зэрэг чиглэлд хамтран ажиллах өргөн боломж байгааг онцолсон юм.

Цаашид хоёр талын мэргэжилтнүүд харилцан туршлага судалж, Монгол орны хөрс, уур амьсгалд тохирсон ургамлын сорт боловсруулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, сүү, тэжээлийн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар нарийвчилсан судалгаа хийж, санамж бичиг байгуулах боломжтой талаар ярилцсан байна.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top