x

“Эмчээ Сонсъё” уулзалтаар 800 орчим эмчтэй шууд уулзалт хийлээ

“Эмчээ Сонсъё” уулзалтаар 800 орчим эмчтэй шууд уулзалт хийлээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эмчээ Сонсъё” өглөөний уулзалтыг зургаан өдөр дараалан зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын эмч нарын санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудалд шийдвэр гаргах түвшний хариулт өглөө. Танхим болон цахим хэлбэрээр явагдсан тус уулзалтад нийт 800 орчим эмч оролцсон нь эмч нартай шууд харилцах, салбарын бодлого шийдвэрийн хэрэгжилтийг бодитоор дүгнэх чухал боломж боллоо.

Эмч нарын зүгээс уулзалтын үеэр илэрхийлсэн гол асуудлууд дараах байв:

  • Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн хүрэлцээ, хугацаа

  • Эмч нарын цалингийн хэмжээ, ажлын ачаалал

  • Ажлын байран дээр үйлчлүүлэгчийн дарамт, нэр хүндэд нь халдах байдал

  • Иргэдийн зүгээс зураг, бичлэг хийж нийгмийн сүлжээнд нийтлэх нь нэр төрд халдаж буй байдал

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эдгээр асуудалд хариулт өгөхдөө дараах байр суурийг илэрхийллээ:

  • Эмч нарын цалин сүүлийн дөрвөн жилд тодорхой хувиар нэмэгдсэн, цаашид ч нэмэгдүүлэх бодлого үргэлжилнэ.

  • ЭМДС-ийн өрийг барагдуулж, үүсээд буй санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлэх чиглэлд ажиллаж байна.

  • Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах болон Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хууль зэрэг гол хуулиудыг 2025 оны намрын чуулганаар өргөн барихаар төлөвлөжээ.

  • Эмч эмнэлгийн ажилтнуудын нэр төрд халдах, биед нь халдах зэрэг үйлдлийг хуулиар зохицуулж, тэдний эрх зүйн хамгаалалтыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана.

  • Цаашид эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нийгмийн асуудал, боловсрол, мэргэшлийн ахиц зэрэгт анхаарсан бодлогыг хэрэгжүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэв.

“Эмчээ Сонсъё” уулзалт нь эрүүл мэндийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх, харилцан ойлголцлыг сайжруулах чухал алхам болж байгааг оролцогчид илэрхийлжээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.188)
    Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Мара гэдэг, би Монгол хүн. Би Энэтхэгт нэг бөөрөө зарж, баяжсан түүхээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би нэг удаа Прадханы зарыг онлайнаар олж харах хүртлээ санхүүгийн хувьд хэцүү байсан. Би тэдэнтэй цахим шуудангаар нь холбогдож, бөөрний донор болсон. Би тэдний эмнэлэгт нэг бөөрөө мөнгөө өгөөд өгчихсөн, хандив өгсөн ч эрүүл саруул байгаа. Би бөөрөнд зориулж 780 мянган ам.долларын цалин авч, тэр мөнгөөр өөрийн гэсэн компанитай болсон. Одоо би Мод баян, аз жаргалтай амьдарч байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгараад байгаа эсвэл чинээлэг болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдохыг зөвлөж байна.
    2025 оны 04 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top