x

АТГ-ын даргыг улируулан томилж, ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцсэн УИХ-ын чуулганы онцлох үйл явдлууд

2025 оны 4 дүгээр сарын 3-нд болсон УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаан 55.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд нийтийн өргөдлийн цахим системд 100 мянгаас дээш иргэний дэмжлэг авсан иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгох тухай өргөдлийг хэлэлцүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Хуралдааны гол анхаарал татсан асуудал нь Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдавааг улируулан томилох тухай тогтоолын төсөл байлаа. Ерөнхий сайдаас ирүүлсэн саналын дагуу Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар дэмжсэн байна. Чуулганы хуралдаанд оролцсон 112 гишүүний 92 нь уг томилгоог дэмжиж, З.Дашдаваа улиран томилогдлоо.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд авлигатай тэмцэх ажлыг илүү үр дүнтэй болгохын тулд:

  • Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль

  • Шүгэл үлээгчийн эрх зүйн байдал

  • Төрийн өмчийн худалдан авалтын ил тод байдал зэрэг хуулийг батлах шаардлагатайг онцолж байв.

Мөн гишүүд авлигын суурь шалтгааныг төрийн эрх мэдлийн төвлөрөл, эдийн засаг дахь төрийн хэт оролцоо, төрийн өмчит компанийн өсөлт, сонгуулийн хандивын тогтолцоо зэрэгт холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Үүний дараагаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 2 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Уг дүгнэлтээр Шүүхийн тухай хуулийн шүүгчийн тэтгэвэр тогтоох нас, ажилласан жилтэй холбоотой зохицуулалт нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзжээ. Байнгын хороо энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх санал дэвшүүлж, гишүүд уг асуудлаар байр сууриа илэрхийлсэн ч санал хураалтыг хойшлуулав.

Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар тэргүүтэй 9 гишүүн өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөл нь:

  • Хүний эрхийн нийцлийг үнэлэх

  • Олон нийтийн оролцоог сайжруулах

  • Хууль хэрэгжүүлэх зардлын тооцоог нарийвчлах зэрэг заалтуудыг тусгасан.

Хэдий тийм боловч Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжээгүй бол, хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг дэмжсэн байна.

Энэ бүх асуудлыг хэлэлцсэнээр УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан үдээс өмнө завсарлав.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн алба.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top