x

Арилжаа болон дампуурлын харилцааг зохицуулах хоёр хуулийн төслийг хэлэлцэв

2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн судлаач, багш нар оролцож, Арилжааны хуулийн болон Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслүүдийг танилцууллаа.

Арилжааны хуулийн төсөл нь бизнес эрхлэгчдийн хоорондын итгэлцлийг нэмэгдүүлж, арилжааны харилцааг илүү нарийвчилсан зохицуулалттай болгохоор зорьжээ. Төслийн хүрээнд:

  • Арилжаа эрхлэгчдийг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд бүртгэх

  • Арилжааны гэрээний төрөл бүрийг (мөнгөн зээл, санхүүгийн түрээс, франчайз гэх мэт) хуульчлан тодорхойлох

  • Арга хэмжээ, гэрээний биелэлттэй холбоотой маргааныг уламжлалт заншилд тулгуурлан түргэн шийдвэрлэх нөхцөл бүрдүүлэх

  • Арилжаа эрхлэгчийн нэр, төлөөлөгчийн эрх зэрэг нарийвчилсан асуудлыг хуульчлах

Эдгээр зохицуулалтууд нь хувийн эрх зүйн системийн нэгдмэл байдлыг хангаж, зах зээлийн тогтвортой орчныг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл нь одоогийн Дампуурлын тухай хуулийг шинэчлэн найруулах хэлбэрээр боловсруулагдаж байна. Төсөлд:

  • Төлбөрийн чадваргүйдлийг бүртгэх, олон нийтэд мэдээлэх

  • Дампуурлын процесс, нотлох баримтын шаардлагыг нарийвчлах

  • Гүйцэтгэгчийн эрх зүйн байдал, дампуурлын шүүхийн хяналт, хөрөнгө хуваарилалт, дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө зэрэг зохицуулалтыг шинээр оруулах

  • Олон улсын эрх зүйн туршлага, хандлагыг тусгах

Эдгээр шинэчлэл нь компаниудын санхүүгийн эрсдлийг ил тод, хяналттай удирдах, хөрөнгө оруулагч, харилцагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэж буй юм.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хуулийн төслүүдийг дэмжиж буйгаа илэрхийлж, Ардчилсан Намын хуульчдын бүлгийг оролцуулан шинжилгээ, санал дүгнэлт гаргаж дараагийн хуралдаанд танилцуулахаа мэдэгдэв. Харин УИХ-ын гишүүн М.Мандхай хуулийн төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон монополыг хязгаарлах зохицуулалттай уялдуулах, дампуурлаас урьдчилан сэргийлэх асуудлыг тодорхой тусгах хэрэгтэйг санууллаа.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top