x

Засгийн газрын 2024 оны үйл ажиллагаа, хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэл шүүмжлэл дагуулав

2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, Монгол Улсыг 2021–2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Энэ асуудлыг 2025 оны гуравдугаар сарын 18-нд хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч, хэлэлцүүлэг түр хойшлогдсон байсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц төлөвлөгөө, хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтүүд нь тодорхой бус, хэмжих боломжгүй байгааг шүүмжлээд, 100 хувийн биелэлтээр дүгнэсэн арга хэмжээ бодит байдлаас зөрж байгааг онцлов. Тэрбээр цахилгаан халаагуур хэрэглэдэг айлуудын зардал нэмэгдсэн, төрийн өмчит компаниудын засаглал үр ашиггүй хэвээр байгааг дурдан, авлигыг 100 хувь бууруулсан гэх үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй гэж мэдэгдлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариу тайлбар хийхдээ, тайланд туссан “100 хувь биелэлт” гэдэг нь тухайн оны хүрээнд төлөвлөсөн шат дараалсан ажлын гүйцэтгэлийг хэлж буй болохоос ажлын эцсийн үр дүнг илэрхийлдэггүй хэмээн тодотгов. Мөн Хяналт хэрэгжүүлэх газар эцсийн үнэлгээг хийж буйг тайлбарлалаа.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх “эрчим хүчний эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд тарифын индексжүүлэлт хийсэн тул 100 хувийн биелэлтээр дүгнэсэн гэж хариулав. Харин олон гишүүн энэ нь хэрэглэгчдэд нэмэлт ачаалал болж байгааг сануулав.

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр бодлого, төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтыг уялдуулах зорилгоор хяналт-шинжилгээ, үнэлгээний цогц системийг нэвтрүүлэхээр ажиллаж буйг танилцуулсан бол Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ тайлангийн үнэлгээ бодит бус, гишүүдийн асуултад тодорхой хариу өгөөгүй байгааг шүүмжилж, шаардлагатай бол холбогдох журам, хуулийн өөрчлөлт боловсруулж танилцуулахыг үүрэг болголоо.

Эцэст нь, Монгол Улсыг 2021–2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top