x

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейгтэй уулзлаа

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейгтэй уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан боловсрол, судалгааны салбарт дэлхийд тэргүүлдэг, 45 коллеж, эрдэм шинжилгээний тэнхим, судалгааны төвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг Оксфордын их сургуулиар зочилж, эрхэм ерөнхиийлөгчтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр  Монгол Улсын боловсролын салбарт тавьж буй зорилтууд, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг танилцуулж, цаашид хамтран ажиллах боломжтой судалгааны чиглэлийн талаар санал солилцов.

Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейг Монгол Улсын Их Хурлын даргатай уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд, Оксфордын их сургуулийн Газарзүй, байгаль орчны сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д монголын судлаачид оролцож, сонирхолтой илтгэл хэлэлцүүлснийг дурдсан. Мөн монгол судлаачдын хийж буй судалгаа, шинжилгээ нь хэл шинжлэл, утга зохиолын салбараар хязгаарлагдах бус газар зүй, уур амьсгалын өөрчлөлт, дэвшилтэт технологи гээд маш олон чиглэлд хөгжиж байгааг онцолж, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн тэрбээр удахгүй зохион байгуулах “Монгол орны хөгжилд” чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейг 1989-2015 онд тус улсын Парламентын гишүүнээр сонгогдон ажиллахаас гадна Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал хариуцсан сайд, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайдын албыг хашиж байсан бөгөөд 2025 оны 02 дугаар сараас Оксфордын их сургуулийн 160 дахь Ерөнхийлөгчөөр ажиллах болсон байна.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад 2005 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн “Монгол орны хөгжилд” чуулган хоёр жил завсарласны дараа 18 дахь удаагаа ирэх 05 дугаар сарын 17-ны өдөр Оксфорд хотноо “Монголын ирээдүйн өнгө төрх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж  буй юм.

Энэ удаагийн чуулганы зорилго нь тус улсад мэргэжлээрээ ажиллаж байгаа болон бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй монгол, монгол угсаа гаралтай залуусын мэдлэг, туршлагыг сонсох, хоорондын харилцааг бий болгох, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах боломжийг нь нээхэд оршиж буй юм. Чуулганаар Хүний оюун сэтгэлгээ, Хиймэл оюун, Соёлын ухаалаг ялгарал гэсэн гурван үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд энэ удаагийн чуулган УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдах болсноороо онцлог юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвеги улсад айлчилна 55 мин Улсын харцага Б.Зоригтбаатар "Эх орончдын өдөр"-т зориулсан барилдаанд түрүүллээ 1 цаг 5 мин “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн нээгдлээ 1 цаг 10 мин “Korean Air” компани нүүрстөрөгчийн ялгарлыг 420 мянган тонноор бууруулснаа зарлалаа 1 цаг 10 мин “Хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөр” үндэсний форум болно 2 цаг 15 мин Төв, Хэнтий Сүхбаатар, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна 2 цаг 25 мин АНУ болон Израиль Иранд цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна 2 цаг 30 мин Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарыг тогтворжуулах үүрэг өгөв 2 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа Уржигдар 18 цаг 34 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ Уржигдар 18 цаг 32 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө Уржигдар 18 цаг 31 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ Уржигдар 18 цаг 30 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Уржигдар 18 цаг 28 мин "Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлнэ Уржигдар 18 цаг 27 мин Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ Уржигдар 18 цаг 25 мин Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 18 цаг 25 мин Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно Уржигдар 18 цаг 23 мин 50 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ Уржигдар 13 цаг 44 мин Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа Уржигдар 13 цаг 44 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа Уржигдар 13 цаг 42 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд...
Top