x

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаан хийлээ

Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр (2025.03.18) болж, салбарын бүтээн байгуулалтын ажлууд, хяналт шалгалтыг эрчимжүүлэх болон анхаарах шаардлагатай асуудлуудыг хэлэлцлээ.

Хурлаар зам засвар, хөдөлгөөний аюулгүй байдал, авто замын төлбөр, төмөр замын удирдлага, агаарын тээврийн үйлчилгээ зэрэг сэдвүүдийг хөндөн, холбогдох албаныханд тодорхой үүрэг чиглэл өгсөн байна.

Зам засвар, хөдөлгөөний аюулгүй байдал

  • 2025 оны дөрөвдүгээр сарын 01-нээс аймаг, орон нутгийн зам засварын ажлууд эхэлнэ. Үүнтэй холбогдуулан иргэдийн түр зорчих замын маршрутыг зохицуулж, олон салаа зам гаргах явдлыг хязгаарлах шаардлагатайг анхаарууллаа.
  • Хаврын хуурайшилт ихтэй үед олон салаа зам гаргах нь ой, хээрийн түймэр гарах, малын бэлчээр талхлах, гол усны голдрилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй тул хяналтыг чангатгах үүрэг өгсөн байна.
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн Ажлын хэсэг орон нутагт хууль, дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж, гэрэл шилжүүлээгүй жолооч нарт хяналт тавих ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Авто замын төлбөр, төмөр замын хяналт

  • Авто замын төлбөр хураах цэгийг цахимжуулж буйтай холбоотойгоор зарим цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураалтын үйл явцыг хянахыг үүрэг болгов.
  • Төмөр замын салбарт төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлтийг хянах, аюулгүй ажиллагааг сайжруулах чиглэлд ажиллах шаардлагатайг онцолжээ. Тухайлбал, "Монголын төмөр зам", "Тавантолгой төмөр зам" компанийн өдөр тутмын үйл ажиллагаа болон аюулгүй ажиллагаанд хяналт тавихыг холбогдох албанд даалгалаа.

Агаарын тээвэр, аялал жуулчлалын үйлчилгээ

  • “Монголд зочлох жил”-ийн хүрээнд агаарын тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахыг үүрэг болгож,
  • МИАТ ТӨХК-д үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг хангаж ажиллах шаардлагатайг дахин санууллаа.

Хурлаар хэлэлцсэн дээрх асуудлуудын хэрэгжилтэд салбарын холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авах үүрэг өгөгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.189.163)
    Буруу рультэй машин ,баруун гарын дүрэм хоёр чинь энэ аваари, осолын үндсэн шалтгаан гэдгээ мэдэж байгаа юу?!
    2025 оны 03 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top