x

Чехтэй байгуулах Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ сарын 10-нд хуралдаж, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Засгийн газраас энэ сарын 6-нд өргөн барьсан уг хэлэлцээрийн төслийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав. Монгол Улсын иргэд олноор зорчиж, амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж буй улс орнуудтай харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулахад Засгийн газар анхаарал хандуулан ажиллаж байгааг сайд Н.Учрал дурдаад, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийн агуулгыг товч танилцууллаа.

Хэлэлцээрийн төсөлд талуудын хамтран ажиллах хүрээ, тусгай хэлбэрүүд, мэдээлэл солилцох, харилцан зөвлөх, дэмжих, дадлага сургуулилалт, сургалт хийх, шаардлагатай этгээдийг хамгаалах, тээвэрлэх, хилээр нэвтрүүлэх зэрэг асуудлыг тодорхой тусгасан байна. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд талууд өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийг нээж, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс сэргийлэх чиглэлээр түргэн шуурхай хамтран ажиллах боломжтой болох юм.

ЗГХЭГ-ын даргын хийсэн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир манай улс гадаадын ямар улсуудтай ийм хэлэлцээр байгуулаад байгаа, хэлэлцээр байгуулах санаачилгыг аль талаас ихэвчлэн гаргаж байгааг болон монгол иргэдийн холбогдож буй хэрэг зөрчлийн талаар асууж, хариулт авсан бол УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал харилцан солилцож буй мэдээллийн нууцлал, түүнийг хамгаалахтай холбоотой асуудлыг хөндөв. УИХ-ын гишүүдийн асуултад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Т.Сүхболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Б.Батзориг нар хариулт, тайлбар өглөө.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг уг хэлэлцээрийг байгуулснаар Европын улс орнуудад Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, Европ, Европын улс орнуудын туршлагаас суралцах эхлэл болно гэж үзэж байгааг илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хүний эрхийн мэдрэмжтэй хуулийн засаглалд ойртсон Европын улс орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлснээр хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэхэд холбогдох байгууллагууд соёлоо солилцох, хүний эрхийг мэдрэмжтэйгээр хамгаалахад суралцах чухал үр нөлөөтэй гэлээ. Мөн тэрбээр мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалтыг сайжруулах шаардлагатай тул уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэлэлцээрийн холбогдох зохицуулалтыг нийцүүлэх шаардлагатай гэсэн юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд хэлэлцээрийн төслийн орчуулга, найруулга, үг хэллэгийг засаж, сайжруулах шаардлагатайг анхааруулаад, зарим төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг Европын улс орнуудыг стандартад нийцүүлэх, холбогдох зохицуулалтыг хийхэд анхаарч ажиллахыг зөвлөв. УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэлэлцээрийн дагуу мэргэжилтэн, алба хаагчдыг бэлтгэх, солилцох талаар төсөв, төлөвлөгөө гаргаж, бодит үр дүн гаргаж ажиллах, цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд Европын улс орнуудын туршлагаас суралцахад онцгойлон анхаарах нь зүйтэй гэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top