x

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн даргатай уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 26-нд БНХАУ-ын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны дарга Ван Хунинтай Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд уулзлаа.

Хятадын тал Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг чухалчилж, хоёр улсын дээд, өндөр түвшинд тохиролцсон ажлуудыг бодит ажил хэрэг болгож, ард иргэдэд бодит үр өгөөжийг хүргэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын шинээр бүрдсэн парламентын онцлог, хууль эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж буйгаа танилцууллаа.

Тэрбээр хоёр улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг гүнзгийрүүлэх шаардлагатайг онцолж, ирэх онд батлагдах БНХАУ-ын 15 дугаар таван жилийн төлөвлөгөөнд Монгол, Хятадын хамтын төсөл, зорилтуудыг тусгах нь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Талууд бүсчилсэн хөгжлийн хүрээнд Булган-Такашикен боомтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, өндөр технологи, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэн, нэгдсэн ойлголцолд хүрлээ.

Хятадын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны дарга Ван Хунин тус улсын гадаад бодлого хөрш орнуудтай харилцан ашигтай, нээлттэй харилцах зарчим дээр тулгуурлаж буйг онцлон, Монгол Улстай хөгжлийн үр шимээ хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр Хятадын гол идеологичдын нэг бөгөөд “Шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлал”, “Хятадын мөрөөдөл”, “Хамтын хөгжил цэцэглэл” зэрэг бодлогыг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн улс төрч юм.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Итали улс 20 жилийн дараа Паралимпын их наадмыг дахин хүлээн авлаа 36 мин PDAC-2026: Монгол Улс нийлүүлэгчээс боловсруулагч орон болох зорилтоо танилцууллаа 37 мин Мөсөнд авиралтын Дэлхийн цомоос Монголын баг хос медаль хүртэв 39 мин Залуу боксчид дэлхийн чансааны тэмцээнд өнгөлж, гурван медаль авлаа 41 мин 'Scream 7' кино нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ 64.1 сая ам.долларын орлого олж 48 мин Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлалаа 53 мин 2026 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ 54 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвеги улсад айлчилна 2 цаг 41 мин Улсын харцага Б.Зоригтбаатар "Эх орончдын өдөр"-т зориулсан барилдаанд түрүүллээ 2 цаг 51 мин “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн нээгдлээ 2 цаг 56 мин “Korean Air” компани нүүрстөрөгчийн ялгарлыг 420 мянган тонноор бууруулснаа зарлалаа 2 цаг 56 мин “Хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөр” үндэсний форум болно 4 цаг 1 мин Төв, Хэнтий Сүхбаатар, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна 4 цаг 11 мин АНУ болон Израиль Иранд цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна 4 цаг 15 мин Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарыг тогтворжуулах үүрэг өгөв 4 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа Уржигдар 18 цаг 34 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ Уржигдар 18 цаг 32 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө Уржигдар 18 цаг 31 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ Уржигдар 18 цаг 30 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Уржигдар 18 цаг 28 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг...
Top