x

Э.Одбаяр: Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр төрийн бүтээмж нэмэгдэж, засаглалын шинэ төвшинд гарна

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас өнөөдөр /2025.02.25/ ”Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг “Улаанбаатар зочид буудал”-д зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр оролцов.

Э.Одбаяр:

-"Монгол төрийн бодлого, шийдвэр нь нотолгоо, судалгаанд үндэслэж гарах ёстой. Тэрхүү шийдвэрүүд нь алдаа мадаггүй байхын тулд эрсдэлээ тодорхойлдог байх ёстой.

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент, түүнээс бүрдсэн хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 120 зорилтыг тусган хэрэгжүүлж байна. Эрчим хүчний салбарын шинэчлэлийг эхлүүлэх, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хэрэгцээгээ бүрэн хангаж , цаашдаа экспортлогч улс болох, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил зэрэг 14 мега төслийг хэрэгжүүлж, хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар, засаглалын үзүүлэлтийн дунджийг 10 байраар ахиулах, ядуурлын түвшнийг хоёр дахин бууруулж, 14 хувьд хүргэх, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэх зэрэг томоохон  стратегийн зорилтуудыг хэрэгжүүлж ажиллаж байна.

Засгийн газраас дэвшүүлсэн эдгээр бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллага, мөн улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын хоорондын ажлын уялдаа холбоо,  хууль ёсыг сахиулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналт тавих хариуцлагатай үүргийг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хариуцан ажиллаж байна. Аливаа байгууллагын урт хугацаанд амжилттай ажиллах үндэс нь эрсдэлийг урьдчилан тооцоолж, үнэлэх, хариу арга хэмжээг оновчтой төлөвлөн хэрэгжүүлж, үйл ажиллагааныхаа тогтвортой байдлыг хангах явдал байдаг.

Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр төрийн бүтээмж нэмэгдэж, хяналт сайжирч, засаглалын шинэ төвшинд гарна гэж үзэж байгаа. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас бусад төрийн байгуулагадаа уриалж эрсдлийн удирдлагын системийг төрийн тогтолцооны хүрээнд анх удаа ярьж, дэмжиж орлцож байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. Монгол төрийн бодлого бүх шийдвэрүүд нотолгоо судалгаанд үндэслэж гарах ёстой. Тэр шийдвэрүүд алдаа мадаггүй байхын тулд эрсдэлээ тодорхойлох, төлөвлөлт, хяналт, хэрэгжилтийг нь цогц системээр нэг цонхны бодлогоор хангах нь чухал.

Төлөвлөлтөөс эхлээд тайлагналт хүртэл бид нарт эрсдэлтэй зүйл, санамсаргүй зүйл аль болох бага байх ёстой. Ингэж байж, салбар дундын уялдаа хангагдаж, шинээр эмхлэн байгуулагдсан шинэ бүтэц бүхий энэ Засгийн газрын бодлого амьдрал дээр хэрэгжихэд илүү дөхөм болно. Цаашдаа бид Олон улсын үйл ажиллагаанд Азийн бүтээмжийн холбоотой хамтраад төлөвлөлт, хяналт үнэлгээний шинэ систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. 2025 онд ахиц гарна гэж үзэж байна.

Нөгөө талаар бид өнөөдөр яригдаж эхэлж байгаа эрсдлийн удирдлагын шинэ тогтолцоог нэвтрүүлж чадсанаар Засгийн газрын бодлого хөтөлбөрийн төлөвлөлт дараагийн шинэ шатанд гарна гэж ойлгож байна” гэв.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх гаүрын дарга Ч.ӨНӨРБАЯР:

-"Хувийн хэвшил эрсдэлээ удирддаг, үнэлдэг, асуудал үүссэний дараа биш үүсэхээс өмнө арга хэмжээ авдаг хэлбэр лүү руу шилжсэн байсан. Төрийн байгууллагууд дээр эрсдэлийг удирдах менежемент нь тус, тусдаа байгууллага дээр үе шаттай явж байсан боловч нэгдсэн цогц байдлаар эрсдэлийг үнэлэх, удирдах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх юм тэр бүр хийгдэж байгаагүй, бараг анхных гэж хэлж болно. Бидний хувьд эхний ээлжинд 16 яам, 38 агентлаг, төрийн заиргааны бүх байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 4000  гаруй албан хаагч нарын дунд судалгаа хийгээд эхний ээлжинд эрсдлийн удирдлагыг зөв үнэлэх, тооцох, эрсдлээ зөв тооцдог гарын авлага бэлтгэсэн. Түүнийгээ өнөөдөр танилцуулж байна. Түүндээ үндэслээд эрсдэлийн удирдлагыг үнэлдэг журмыг боловсруулсан, өнөөдөр хэлэлцүүлээд дараа нь Засгийн газрын төвшинд батлуулаад харьяа байгууллагууд дээр эрсдэлийг үнэлдэг, эрсдэлээ тооцдог, зөв үр дүнтэй төлөвлөдөг, алхам руу явах гэж байна.

Эхний судалгаанд оролцсон төрийн албаны удирдах албан тушаалтнуудын хувьд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх шаардлага байна гэж үзсэн. Мөн манай байгууллага дээр эрсдэлийг хянадаг, төлөвлөдөг юм хангалттай биш байна гэсэн. Энэ бүгдийг цогцоор нь бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Хууль, тогтоол, дүрэм журмаа баталчихдаг, энэ баримт бичгүүдээ хооронд нь хэрхэн уялдуулах вэ, төрийн шийдвэр нь асуудал үүссэний дараа араас нь гал намжаах байдлаар явах бус үүсэхээс нь өмнө, иргэдэд хүндрэл учруулахаас өмнө яаж тооцож даван туулдаг байх вэ, үр дүнг нь хэрхэн  гаргах вэ гэдэг асуудал орхигдож ирсэн байдаг. Шийдэх ёстой асуудал. Австрали, Шинэ Зеланд улсууд  энэ чиглэлд нэлээд туршлага хуримтлуулсан.

2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараа ялангуяа улс орнуудын Засгийн газар эрсдэлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхгүйгээр санхүүгийн том хямрал, үндэстэн дамнасан асуудлыг даван туулж чадахгүй юм байна, энэнд төр өөрөө хариу өгөхөд бэлэн сууж байх ёстой гэдэг энэ хэлбэр лүү шилжсэн. Бид туршлагыг нь судалж үзсэн. Монголын хөрсөнд нийцтэй байдлаар алийг нь хэрэгжүүлэх вэ гэдэг дээр санал санаачлага гарч байгаа.

Өнөөдрийн хэлэлцүүлгээс маш олон ажил хэрэгч, чухал саналууд гарах байх. Энэ саналуудыг Хяналтын асуудал эрхэлсэн сайд Э.Одбаяраар дамжуулаад Засгийн газар луу ажил болгохоор явуулна" гэв.

УИХ-аас 2022 онд Засгийн газрын хяналтын тухай хуулийг баталж байсан бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгуулагдан, Засгийн газрын харьяа яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төрийн өмчит болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт хараат бусаар хяналт тавьж, стратеги, бодлого, төлөвлөлт үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлд нь бодлогын зөвлөмж өгч, хөдөлмөрийн бүтээмжийг нь нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээ иргэнд ээлтэй, хүртээмжтэй, чанартай байлгах, мөн учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилготой.

“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх” хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн олон улсын судалгаа шинжилгээний зэрэг 80 гаруй байгууллагын 130 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lillian Queen (45.12.221.14)
    FINALLY I GOT MY LOST BITCOIN BACK ALL THANKS TO // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I am out here to spread this good news to the entire world on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his terams help me in recovering my lost Bitcoin. I never thought I could get scammed of my Bitcoin , I never knew these investments were fake. I was depressed and in anger but all thanks to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for the help and professional service offered to me in my time of need. I invested $1.3 million in a cryptocurrency platform and found out it was a scam and I had no idea how to get my money back until I contacted THE HACK ANGELS RECOVERY EXPERT To anyone out there seeking to recover any lost bitcoin from cryptocurrency forms of online scams or wallet hackers , I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT they specialize in recovery of lost funds. CONTACT DETAILS; WhatsApp +1(520)200-2320 or shoot them an email at support@thehackangels.com They also have a great website at www.thehackangels.com
    2025 оны 03 сарын 01 | Хариулах
  • Lillian Queen (45.12.221.14)
    FINALLY I GOT MY LOST BITCOIN BACK ALL THANKS TO // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I am out here to spread this good news to the entire world on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his terams help me in recovering my lost Bitcoin. I never thought I could get scammed of my Bitcoin , I never knew these investments were fake. I was depressed and in anger but all thanks to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for the help and professional service offered to me in my time of need. I invested $1.3 million in a cryptocurrency platform and found out it was a scam and I had no idea how to get my money back until I contacted THE HACK ANGELS RECOVERY EXPERT To anyone out there seeking to recover any lost bitcoin from cryptocurrency forms of online scams or wallet hackers , I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT they specialize in recovery of lost funds. CONTACT DETAILS; WhatsApp +1(520)200-2320 or shoot them an email at support@thehackangels.com They also have a great website at www.thehackangels.com
    2025 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (197.211.63.104)
    Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.
    2025 оны 02 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top