x

Морингийн даваанд барилгын хог дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Морингийн даваанд байрлах барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр өдөрт 100 тонн хог боловсруулах хүчин чадалтайгаар ашиглалтад орлоо.

Тус үйлдвэрт ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг 29 нэр төрлийн хүнд даацын машин, механизм, сэлбэг хэрэгсэл шинээр нийлүүлжээ.

8.5 сая тонн хог хүлээн авах хүчин чадалтай
Үйлдвэрийн ландфил байгууламж нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан 8.5 сая тонн хог хаягдлыг хүлээн авах хүчин чадалтай.

Төслийн санхүүжилт, хэрэгжилт

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр
  • Европын холбооны буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн.
  • Тус үйлдвэр нь:
    • Шинэ ландфил байгууламж
    • Барилгын хог бутлах, ангилах үйлдвэрийн талбай
    • Машин механизмын гарааш
    • Оффисын барилгаас бүрджээ.

Улаанбаатар хотын хог хаягдлын нөхцөл байдал

  • Жилд дунджаар 1.4 сая тонн хог төвлөрсөн гурван цэгт цуглардаг.
  • Хог хаягдлын 11.4% нь дахин боловсруулагддаг, 88.6% нь булшлагддаг.
  • Барилгын хог нийт хаягдлын 20-30%-ийг эзэлдэг.

Үйлдвэрийн ач холбогдол

  • Барилгын хог хаягдлыг боловсруулж хайрга, дайрга болгон эдийн засгийн эргэлтэд оруулах
  • Хогийн цэгийн тоог бууруулах
  • Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг багасгах
  • Ус, эрчим хүчийг хэмнэх
  • Тогтвортой ажлын байр нэмэгдүүлэх

Нийслэлийн Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ уг төслийн байгаль орчин, эдийн засгийн үр өгөөжийг онцлон тэмдэглэсэн болохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top