x

Нийслэлд 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашигладаг 100 ААНБ-д 496 зөрчил илрэв

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд нийт 2200 орчим уурын болон усан халаалтын зуухтай объект үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарчээ. Он гарснаас хойш Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна.

Энэхүү шалгалтаар 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй 100 объектод хяналт хийж, нийт 496 зөрчил илрүүлжээ. Хуулийн хэрэгжилт 58.2 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт болохыг онцолсон байна.

Илэрсэн гол зөрчлүүд:

  • 76% – Ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан
  • 75% – Зуухны яндангаас гарах бохирдуулагч бодисын шинжилгээ хийлгээгүй
  • 70% – Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй
  • 67% – Агаарын бохирдлыг хянах дотоод хяналтын багажгүй, агаар бохирдуулсны төлбөр төлөөгүй
  • 60% – Утаа шүүгч, үнс баригч төхөөрөмжийг стандартын дагуу суурилуулаагүй
  • 42% – Зуухнаас гарсан үнс, хог хаягдлыг ангилан ялгахгүй хаядаг
  • 35% – Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй

Шалгалтад хамрагдсан ААН-үүдийн 45% нь өндөр эрсдэлтэй, 24% нь дунд эрсдэлтэй, 31% нь бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.

Байгаль орчны багц хуулийн хэрэгжилт:

  • 56.6% – Хангалтгүй гэж үнэлэгдэв
  • Агаар бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй
  • Химийн бодисыг зөвшөөрөлгүй ашигласан байгууллагуудын зөрчлийг холбогдох байгууллагуудад шилжүүлэн ажиллаж байна

Шийдвэрлэх шаардлагатай асуудлууд:

  • Нийслэлийн төвийн дулааны шугамд холбогдоогүй барилга, байгууламжийг холбох
  • Газо халаагуур зэрэг байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэх
  • Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн хяналтыг сайжруулж, хариуцлагагүй ААН-үүдэд хуулийн хариуцлага тооцох

Агаарын бохирдлын эсрэг хяналт, шалгалтыг үргэлжлүүлж, эрсдэлийн үнэлгээ, хууль эрх зүйн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай гэж албаныхан дүгнэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 1 цаг 53 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 1 цаг 57 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2 цаг 20 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2 цаг 27 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2 цаг 49 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2 цаг 57 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 3 цаг 20 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top