x

Кибер аюулгүй байдлын суурь стандарттай болох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зөвлөлөө

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Английн Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх” судалгааны ажлыг 2024 оны 10 дугаар сард эхлүүлж, үр дүнг өнөөдөр танилцууллаа. 

Судалгааны тайланд:

  • Кибер аюулгүй байдлын бодлого, эрхзүйн орчныг уялдаа холбоог сайжруулах,
  • Олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх,
  • Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах,
  • Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг байгааг онцолжээ.

Мөн Монгол Улсын кибер аюулгүй байдлын бодлого, стратегийн хувьд бусад үзүүлэлтээс илүү үнэлэгдсэн бол стандарт ба технологийн чиглэлээр хамгийн бага үзүүлэлттэй байгаа бөгөөд хөрөнгө оруулалт шаардагдаж байгааг илтгэж байна.

Харин кибер гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаа, хууль эрх зүйн хувьд тогтворжсон сайн гэж тус тус үнэлэгдлээ.

Цаашид:

  • Үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлэх арга аргачлалыг бий болгох,
  • Кибер аюулгүй байдлыг хангах суурь стандарттай болох,
  • Кибер аюулгүй байдлыг хангах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,
  • Кибер аюулгүй байдлын мэдлэг, ур чадвар олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх,
  • Кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр төр, хувийн хэвшил, салбар, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргээр Монгол Улсын кибер аюулгүй байдлын экосистемийг бүрдүүлэх зөвлөмжийг өгчээ.

Судалгааг хийхдээ  Их Британийн Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, олон нийт, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн 200 гаруй мэргэжилтнүүдийн хамтран боловсруулсан “Кибер аюулгүй байдлын чадавхыг үнэлэх загварчлал”-ыг ашигласан аж.

Кибер аюулгүй байдлын экосистемийг:

а) кибер аюулгүй байдлын бодлого ба стратеги,

б) кибер аюулгүй байдлын соёл ба нийгэм,

в) кибер аюулгүй байдлын мэдлэг ур чадварыг хөгжүүлэх,

г) хууль эрх зүйн орчин,

д) стандарт ба технологи... гэсэн таван чиглэлээр үнэлсэн байна. Хэмжигдэхүүн тус бүрээр кибер аюулгүй байдлын чадавхыг

а) Эхэлж буй, б) Хөгжиж буй, в) Тогтворжсон,  г) Стратегийн, д) Динамик гэсэн 5 түвшингээр тодорхойлжээ.

Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшинг тодорхойлоход төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын кибер аюулгүй байдлын асуудал хариуцсан 110 гаруй мэргэжилтнүүд хамрагдсан байна.

2024 онд Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 56 оноо авч, 193 орноос 103-т эрэмбэлэгдэж, бэхжиж буй дунд түвшинд үнэлэгджээ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд Монгол Улсын кибер аюулгүй байдлын индексийг “Дэвшиж буй” түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ зорилтыг хангахад Оксфордын их сургуулийн судалгаа чухал хувь нэмэр оруулах юм.

Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 8 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 12 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 19 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 26 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 31 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 36 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 1 цаг 3 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 2 цаг 1 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 16 цаг 30 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 16 цаг 38 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 16 цаг 48 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 16 цаг 54 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 16 цаг 58 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 17 цаг 2 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 17 цаг 56 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 19 цаг 29 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 19 цаг 58 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 20 цаг 3 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 20 цаг 6 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top