x

Протез, ортопедийн үйлчилгээний хүнд суртлыг цахимжуулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төвийн протез, ортопедийн үйлдвэрийн төлөөлөлтэй уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хиймэл эрхтэн, туслах хэрэгслийн хүртээмж, төрийн үйлчилгээний хүндрэлтэй асуудлуудыг хэлэлцлээ.

Монгол Улсад 20 мянга орчим иргэн протез, ортопед хэрэглэдэг бөгөөд тэдний хиймэл гар, хөлийг 3 жил тутамд шинэчлэх журамтай ч, зарим иргэн 10-20 жил протезоо солиулаагүй тохиолдол гарч байна. Үүний гол шалтгаан нь төрийн үйлчилгээний хүнд суртал юм.

Одоогийн байдлаар иргэд эмнэлгийн онош баталгаажуулах, нэхэмжлэх үүсгэх, холбогдох баримтуудыг бүрдүүлэх, санхүүжилтээ хүлээх гэх мэт 6 шат дамжлагатай, багадаа 21 хоног зарцуулдаг хүндрэлтэй үйл явцыг давж байж шинэ протез, ортопед авах боломжтой.

Сайд Л.Энх-Амгалан энэ үйл явцыг цахимжуулах, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах шийдэл боловсруулах үүрэг өгч, иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчилгээ хүргэхийг онцоллоо.

Мөн Монгол Улсын протезын үйлдвэрүүд орчин үеийн 3D тоног төхөөрөмжтэй ч, мэргэжилтний дутагдал тулгамдсан асуудал болоод байна. Энэ хүрээнд:

  • Нарийн мэргэжилтнүүдийг бодлогоор бэлтгэх
  • Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулах
  • Халамжийн сангийн өртгийг нэмэгдүүлэх, шинэчлэх
  • Жишиг үнийг бодох аргачлалыг боловсруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 9 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 9 цаг 41 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 9 цаг 43 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 9 цаг 44 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 9 цаг 46 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 9 цаг 48 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 12 цаг 35 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 12 цаг 40 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 12 цаг 41 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 12 цаг 42 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 12 цаг 42 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 12 цаг 43 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 12 цаг 45 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 12 цаг 46 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 14 цаг 32 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 14 цаг 42 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 14 цаг 43 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 14 цаг 44 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 14 цаг 45 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top