x

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын 17 дугаар талуудын бага хурлыг зохион байгуулна

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний хороо байгуулагдан, анхдугаар хуралдаанаа 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулав. Хуралдааныг нээж тус Үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Үндэсний хорооны дэд дарга, ГХ-ны сайд Б.Батцэцэг нар үг хэлж, холбогдох яамдын ахлах албан тушаалтнууд, Үндэсний хорооны гишүүд оролцов. 

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын ач холбогдол, Монгол Улсын оролцоо

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц (UNCCD) нь дэлхийн 197 улс нэгдэн орсон, олон улсын ган болон газрын доройтолтой тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй гол эрх зүйн баримт бичиг юм. Энэхүү конвенцын зорилго нь цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг үр дагаврыг бууруулах, тогтвортой газар ашиглалтыг дэмжихэд чиглэдэг.

Монгол Улс энэхүү конвенцын 17 дугаар талуудын бага хурлыг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ нь олон улсын түвшинд Монгол Улсын байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж, бодит шийдэл гаргахад хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Монгол орны нийт газар нутгийн 80 орчим хувь нь цөлжилтөд өртсөн бөгөөд газрын доройтол эрчимтэй явагдаж, ургамлын гарц буурсан, байгалийн нөхөн сэргэлтийн боломж хумигдсан нь судалгаагаар тогтоогджээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс олон улсын хэмжээнд бэлчээрийн тогтвортой менежментийг хөгжүүлэхэд манлайлан оролцож байна.

Монгол Улс 2022 онд НҮБ-ын тогтоолыг санаачлан олон улсын "Бэлчээр, мал аж ахуй эрхлэгчдийн жил" болгон батлуулсан. Энэ нь Монгол Улсын цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээрх санаачилгыг олон улсад өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэхэд чухал алхам болсон юм.


Коп 17 бага хурлын бэлтгэл ажил, үр нөлөө

Сүүлийн жилүүдэд Коп бага хурлуудын оролцогчдын тоо өсөж, олон улсын анхаарлын төвд орж байна.

  • Коп 15 – 6,000 гаруй төлөөлөгч
  • Коп 16 (2024 он) – 20,000 гаруй төлөөлөгч
  • Коп 17 (Монгол Улсад болох) – 7,000-10,000 төлөөлөгч оролцох төлөвтэй

Монгол Улсад болох Коп 17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, дараах гол зорилтуудыг дэвшүүлжээ.

  • Монгол Улсын санаачилга, бодлогыг олон улсад сурталчлах
  • Цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх
  • Бэлчээрийн менежмент, газрын ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратегийг сайжруулах
  • Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түншлэлийг нэмэгдүүлэх

Хурлын бэлтгэл ажлын хүрээнд Төв талбайгаас 7 км зайд хурлын байгууламж барихаар төлөвлөж байна. Үүнд:

  • Цэнхэр бүс – 40-100 м² бүхий павильонууд
  • Ногоон бүс – 5,000-15,000 м² бүхий арга хэмжээний талбай

Монгол Улс хурлын үеэр бэлчээр, газрын менежмент, тэрбум мод үндэсний хөдөлгөөн зэрэг 84 сая мод тарьсан ажлын үр дүнг танилцуулах төлөвлөгөөтэй.

Коп 17 бага хурлыг зохион байгуулах нь Монгол Улсад цөлжилттэй тэмцэх бодлогыг эрчимжүүлэх, олон улсын санхүүжилтийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх чухал үйл явдал болж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 12 цаг 33 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 12 цаг 42 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 12 цаг 47 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 15 цаг 17 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 15 цаг 26 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 15 цаг 29 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 16 цаг 11 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top