x

Газрын гүний дулааны нөөцийг судлах чиглэлээр гурван талт гэрээ байгууллаа

Улаанбаатар хот орчимд газрын гүний дулааны нөөцийг тодорхойлох урьдчилсан суурь судалгааг хийх гурван талт гэрээг байгууллаа.

Тус судалгааг Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид хийж гүйцэтгэх юм.

Газрын гүний дулааны нөөцийг тодорхойлсноор байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй дулааны тогтвортой эх үүсвэрийг төсөл, хөтөлбөрүүдэд нэвтрүүлэх өндөр ач холбогдолтой. Улаанбаатар хот 2025 оныг Бүтээн байгуулалтын жилээр зарлаж, агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй билээ. Төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газрын зүгээс мөн дэмжиж, 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон тодорхойлж, нийслэл төдийгүй улс орны хөгжилд хувь нэмэр оруулах тэдгээр төслүүдийг бодит ажил хэрэг болгохоор уялдаатай ажиллаж байна.

Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачдын гүйцэтгэх уг судалгаагаар Улаанбаатар хот орчмын газрын гүний дулааны потенциалийг тодорхойлох, үнэлгээ, хийх, дулаан хангамжид хэрхэн ашиглах боломжийг судална. Нарийвчилбал, Улаанбаатар хот орчимд өмнө нь хийгдсэн геологи, гидро-геологи ба геофизикийн судалгааны ажлын үр дүнгүүдийг нэгтгэн дүгнэж, боломжит байрлалд геофизикийн хэмжилт ба геохимийн дээжлэлт хийж дүгнэлт гаргах, Улаанбаатар хот орчимд өмнө хийгдсэн ба шинээр хийгдэх геофизикийн хэмжилтийг нэгтгэн боловсруулан тухайн орчмын геотермаль потенциалын зураглал зохиох, хэтийн төлөв бүхий талбайг ялгах зэрэг суурь судалгааг хийх юм.

Судалгааны үр дүнд Улаанбаатар орчмын геотермаль потенциалын зураглал, геотермаль болон гидрогеологи резерварын шинж чанарыг үзүүлсэн концепцийн загвар болон зорилтот орон зайд нарийвчилсан 3D цахилгаан эсэргүүцлийн загварыг гаргана. Геологи, гидрогеологи, геохимийн тайланг боловсруулж, цаашид судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болно.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.111.170)
    Найзууд аа.... Газрын гүний дулааныг ашиглан үйл ажиллагаа Монгол оронд Улаанбаатарт бараг 10 жилийн өмнө эхэлсэн шүү. Тэр байтугай өнөөдөр хүртэл нэг цэцэрлэг тус дулаанаар өөрийнхөө байрныг дулаанаар хангаж байгаа. Та нар минь нэг сүр дуулиан, гэрээ хэлцэл гэл туршигдсан зүйлсийг өргөжүүлээд явах уу.
    2025 оны 02 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 13 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 21 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 27 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 33 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 1 цаг 5 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 1 цаг 8 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 1 цаг 11 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 1 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 1 цаг 18 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 1 цаг 26 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 1 цаг 31 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 1 цаг 36 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 3 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 2 цаг 31 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 3 цаг 1 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 17 цаг 30 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 17 цаг 38 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 17 цаг 48 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 17 цаг 54 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 17 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top