x

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг /2025.02.05/ танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Хуульд заасан 251 тусгай зөвшөөрөл байгаагаас 122 зөвшөөрлийн актууд хууль давсан журмаар сайдын тушаалаар батлагдсан байна. Бид маргааш Зөвшөөрлийн зөвлөлийг хуралдуулж, сайдуудын тушаалыг цуцлах тодорхой чиглэл өгнө. Үүнтэй холбоотойгоор Даваа гариг бүр бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг Шуурхай штаб дээр зохион байгуулалттай хуралдаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Энгийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоод руу шилжүүлнэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс гурав нь хэрэгжиж эхэлсэн. Эдгээрийн долоон төсөл нь "Эрдэнэс Монгол" нэгдэлд хамаарч байгаа. Үүнд нэмүү өртөг шингэсэн, технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэх вэ чиглэлээр ажиллаж, Шивээ-Овоогийн цахилгаан станц, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр дээр ажилласан.

Энэ долоо хоногт Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлж, жил бүр гадаад руу алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгах зорилгын хүрээнд нэг жилд нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах, 2028 онд 1200 ажлын байр бий болгоно. Энэ төсөл хэрэгжсэнээр Баялгийн сангийн орлого нэмэгдэж, иргэдийн хуримтлал арвижна. Стратегийн ордууд дээр 34/50 хувийг хэрхэн тогтоох вэ гэдгийг хувийн хэвшилтэй ярилцаж, аль аль талдаа хожилтой байх талаар баг бүрдүүлэн ажиллана. Эцсийн үр дүнд иргэний хадгаламж хэрхэн нэмэгдэх вэ гэдэг дээр том үр дүнг өгнө.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулиар нутгийн өөрөө удирдлагын байгууллага хараат бусаар өөрсдөө төлөөллөө сонгож, Ерөнхий сайд батламжлаад явдаг. Тухайн нэр дурдагдсан аймгийн удирдлагуудын талаар гомдол санал Засгийн газарт ирээгүй байна. Гомдол ирвэл шаардлагатай арга хэмжээг авна. Ирэх хаврын чуулганаар Засгийн газрын 14 эрх зүйн реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийнэ.

Нэг талаасаа нийтийн үйлчилгээний хандлага руу оруулна. Энэ хүрээнд төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хуулиар баталгаажуулж, олон улсын мэргэжилтэн, экспертүүдийг төрд орох бололцоог нээж өгнө. Орон нутагт түр орлон гүйцэтгэгч томилж байгааг цэгцэлнэ. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэггүй бол комисс, зөвлөл гэсэн ойлгомжгүй статусыг нэг талд гаргана.  Төрийн албанд 30 хувийн цомхотгол хийнэ. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн Хүний нөөцийн захирал дээр гадаад хүнийг томилохгүй бол энэ тогтолцоонд хэн ч ирээд өөрчлөлт орохгүй.

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Хуралдаанаас Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон миний бие БНХАУ-тай хийж байгаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын асуудлыг Засгийн газар хоорондын хэлэлцээрээр гарын үсэг зурах эрхийг олгох шийдвэр гаргалаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2025 оны хоёрдугаар сарын 13-наас 15-ны хооронд хийх айлчлалын үеэр энэ бичиг баримт эцэслэгдэн зурагдана. Хятадын талаас Хөгжил шинэтгэлийн хорооны дарга нь энэ хэлэлцээр дээр гарын үсэг зурна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу УИХ-ын Эдийн засаг болон Гадаад бодлогын байнгын хороогоор орж, гарын үсэг зөвшөөрлийг олгосон. УИХ-аас баталсан үндсэн чиглэл дотор БНХАУ-ын 4 компанитай одоо хийж байгаа нүүрс худалдан авах урт хугацааны гэрээний үнийн саналыг баримталж байгаа. Мэдээж урт хугацаанд энэ төсөл үргэжилж, улирал тутамд өөрчлөгдөөд явна.

Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж дуусаад дахин УИХ дээр ирж, соёрхон батална. Төмөр замын бүтээн байгуулалтыг 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэхээр төлөвлөж, 976 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудал байгаа. Энийг бууруулах ажлыг салбар яам хийж байгаа. Санхүүжилтийг ЭТТ компанийн мөнгөөр хийнэ. Урд хөршийн хөрөнгө оруулалтаар хийсэн "Петро Чайна Дачин тамсаг" ХХК-ийн 4 орчим тэрбум ам.долларын  төсөл хэрэгжээд олон жил болж байгаа. Татварын 400 тэрбум төгрөгийн маргаантай асуудал байгаа. Хуулийн шинэчлэл хийж байж энэ асуудлыг шийднэ. Мөн "Оюутолгойн" хөрөнгө оруулалт дээр 1.4 их наяд төгрөгийн татварын маргаан үүссэн байгаа. Бид хуулийн өөрчлөлт хийж, энэ асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байна.

Шадар сайд С.Амарсайхан:

-Гурван асуудлыг хэлэлцүүллээ. Нэгдүгээрт, Стандарт техникийн зохицуулалт хохирлын итгэмжлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах. Хоёрт, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Алтанбулаг, Хөшигийн хөндий, Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, бусад хэлбэрээр хамтарч, яаралтай жигдрүүлэх. Гуравт, менингит өвчний тохиолдол, цаашид хийх арга хэмжээг хэлэлцлээ. Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх дүүрэгт менингит өвчний тохиолдол гарсан. Тандалт судалгааны ажлыг хийж байна. УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд ажлаа эрчимжүүлж байна. Өнөөдрийн байдлаар энэ өвчний тархалт тодорхой хэмжээнд хязгаарлагдаж байгаа боловч урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэх шаардлагатай.

Харамсалтайгаар энэ халдварын улмаас гурван настай хүүхэд эндсэн. Эмнэлэгт эмчлэгдэж байсан нэг хүүхэд эмнэлгээс гарсан. Зарим вирус, нянгийн эх үүсвэрийг тогтоохоор БНСУ-ын лабораториудад өгч явуулсан. Хариуг нь хүлээж байна. Одоо байгаа шинж тэмдгүүддээ тулгуурлаж, ямар төрлийн вакцин хийх вэ гэдгээ тодорхойлж, дараагийн шатны арга хэмжээг авна.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Очирбат:

-Монголд менингококкийн халдварын дэгдэлт 1972-1974 онуудад жилдээ 2765 тохиолдол гарч 285 хүн нас барж байсан. Мөн 1992-1994 онд жилдээ 3084 тохиолдол гарч, 253 хүн нас барж байсан. 1994, 1995, 1996 онуудад 2-18  насны хүүхдүүдийг 98 хувьтай вакцинжуулснаас хойш 300 өвчлөл гарч, 40 хүн нас барсан байна. Энэ халдвар 2000 оноос тогтвортой буурсан ч жил бүр тогтмол илэрч байна. Тодруулбал, 2007 онд 167 хүн, 2013 онд 40, 2019 онд 20 хүн өвчилсөн. Нийт 5-6 жил тутамд дэгдэлт гарч байна. Мөн 2023, 2024 онд энэ өвчлөл нэмэгдэх аргачлын тооцооллыг гаргаж, бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top