x

Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцуулах уулзалтыг Татварын ерөнхий газарт зохион байгууллаа.

Шинэчлэлтээр төрийн албанд гарсан хууль бус томилгооны мэдэгдэл цахим системд ирж, орон даяар бүрэн хянах боломж бүрдэж байгаа аж. Мөн төрийн албан хаагч мэргэжил, шаардлага, ур чадвартаа тохирох сул орон тооны мэдээллийг системээр дамжуулан үзэх, сонголт хийх, шалгалтад орох боломжтой болжээ.

Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн танилцуулахдаа “Төрийн албаны тухай хуульд манай улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн алба, албан хаагчдын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх чиг үүрэг нь манай байгууллагад байдаг. Үүнийг Excel суурьтай хийдэг байсныг 2022 оноос цахим руу үе шаттай шилжүүлж эхэлсэн. Улмаар 2024 оноос дээрх мэдээллийг зөвхөн төрийн байгууллага үздэг байсныг dashboard хэлбэрээр иргэд, олон нийт, төрийн албан хаагчид өөрсдөө танилцдаг болж байна. Түүнчлэн төрийн албан хаагч хүн өөрийнхөө тусгай эрхээр нэвтэрч мэдээллээ шалгадаг, хянадаг, засвар оруулдаг системийг хөгжүүлсэн. Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын системийг хөгжүүлж байна. Энэ системээр дамжуулж тухайн хүнд өөртөө тохирох албан тушаалд материалаа өгөх боломж бүрдсэн. Төрийн албан шалгалтад тэнцсэн эсэх, хэн тэнцсэн, ямар шалгуураар тэнцээгүй талаар иргэд нээлттэй мэдэх боломжтой.

Төрд учирсан хохирлыг цаасаар бүртгэдэг байсныг цахим систем рүү оруулсан. Ингэснээр хэзээ, хэн гэх албан тушаалтан ямар хууль бус шийдвэр гаргасан, шүүх хэрхэн эцэслэн тогтоосон гэдгийг харах боломжтой системийг хөгжүүллээ. Шүүхийн тогтоолоор тухайн албан тушаалтан ямар төлбөрийг хэзээ улсад төлөх тухай мэдээллийг системээр дамжуулж харах юм. Энэхүү систем нь төрийн албан тушаалтнуудыг хариуцлагыг өндөржүүлж байна” гэлээ.

Нэгдсэн цахим системийн үндсэн хүний нөөц, суурь платформыг хөгжүүлэх ажил 2020 оноос эхэлсэн ч холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлт, техник технологийн хөгжил, бусад системийн интеграцтай уялдуулан шинэ тутам хөгжүүлжээ. 2024 оны хувьд дөрвөн шинэ модуль, хоёр дэд системийн интеграцыг хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top